Удиртгал Монгол улс – БНХАУ хоорондын стратегийн түншлэлд дүн шинжилгээ хийх нь Нэгдүгээр бүлэг Монгол улс – БНХАУ-ын харилцааны үечлэлийн онцлог 1.1. Монгол улс – БНХАУ-ынтүүхэн харилцаа (1949-1990) 1.2. Монгол улс – БНХАУ-ын харилцаа сэргэсэн үе (1990 -2014) Хоѐрдугаар бүлэг Монгол улс – БНХАУ-ын стратегийн түншлэлийн харилцаа 2.1. Улс төрийн салбар дахь стратегийн түншлэл - улс төрийн харилцан итгэлцэлийг бэхжүүлэх нь 2.2. Эдийн засаг, Худалдаа, Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны салбар дахь стратегийн түншлэл 2.3.Нийгэм, Хүмүүнлэг, Олон улс бүс нутгийн хамтын ажиллагааны салбар дахь стратегийн
түншлэл Гуравдугаар бүлэг
Монгол улс – БНХАУ хоорондын стратегийн түншлэлд хийсэн дүн шинжилгээ 3.1. БНХАУ – Монгол улс хоорондын улс төрийн харилцаан дахьстратегийн түншлэлийн харилцааны онцлог 3.2. БНХАУ – Монгол улс хоорондын худалдаа,эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар дахьстратегийн түншлэлийн харилцааны онцлог 3.2. Хүмүүнлэг, соѐл, боловсрол, шинжлэх ухаан,технологи болон эрүүл мэнд, аялал жуулчлалын салбар дахь стратегийн түншлэлийн онцлог 3.3. Олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны салбар дахь стратегийн түншлэлийн онцлог Дүгнэлт
1
Удиртгал Орчин үеийн Монгол улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэл харилцах харилцаа
бол хоѐр хөрштэй
хамтын ажиллагаа билээ. Монгол улс, БНХАУ-ын харилцаа улс
төр, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соѐл боловсрол, олон нийтийн байгууллага зэрэг нийгмийн бүхий л салбарыг хамран амжилттай хөгжиж байна. Хоѐр орны харилцаа нь олон улсын харилцаанд гарч буй шинэ чиг хандлагын хүрээнд гадаад бодлогын нэн тэргүүний зорилгоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын төлөө улс орныхоо эрх ашигт нийцсэн хэнээс ч хамаарахгүй бие даасан гадаад бодлого явуулахыг эрхэмлэж байгаагаараа нийтлэг юм. Гэсэн хэдий ч шинэ нөхцөл байдалд Монгол, Хятадын гадаад бодлого, гадаад харилцаа түүнийг зохицуулах арга механизм цар хүрээгээрээ тэлж шинэ агуулга, хэлбэр, арга барилаар тодорхойлогдох болж байна. XXI зууны эхний арван жилийн байдлаар Монгол, Хятадын
харилцааны явцыг шинжвэл өмнөх үеэс илүү ахиц дэвшилтэй,
харилцан ашигтай прагматик шинжтэй болж ирсэн ба Монгол Улсын шинэ гадаад бодлогын үзэл баримтлалын гол чиглэлд Монгол улс, БНХАУ хоорондын харилцааг тэргүүлэх чиглэлийн нэг гэж үзсэн байдаг билээ. Иймээс манай улсын хувьд урьд хөрш улстай харилцах найрсаг харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний тулд сайн хөршийн ѐсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал юм. Ингэхдээ өмнөд хөрштэй харилцаж ирсэн түүхэн уламжлал, гео эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах нь чухал билээ. Шинэ зуун гарснаар Монгол, Хятадын найрсаг хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа нь стратегийн түншлэлийн харилцаа болж ахисан байна. Иймээс хоѐр орны харилцааг зохих баримт бичгүүдэд тулгуурлан стратегийн түншлэлийн давуу болон сул талыг тодорхойлохыг
миний
бие
энэхүү
судалгааны
2
ажлаар
гүйцэтгэхийг
хичээлээ.
Судалгааны ажлын зорилго : Уг судалгааны ажлаараа Монгол улс нь жижиг улсын хувьд гадаад бодлогоо оновчтой тодорхойлж, төлөвлөж буй зорилгоо хэрэгжүүлэх стратеги, арга хэрэгслээ зөв сонгохоос тухайн улсын ашиг сонирхол хэрхэн хангагдах буюу
үнэт зүйлсээ хадгалж чадах өөрөөр хэлбэл аюулгүй байдлаа баталгаажуулж
чадах эсэх нь шалтгаалдаг учир Монгол, Хятадын харилцааны ахисан түвшинд бий болсон стратегийн түншлэлийн ач холбогдол, түүний онцлог тал хийгээд
бусад
асуудлыг судлахад дүн шинжилгээ хийхэд оршино. Судалгааны ажлын зорилт : Дээрхи зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно.
Монгол улс - БНХАУ- ын харилцааны гэрээ болон эрх зүйн үндэслэл
БНХАУ-тай тогтоосон Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны хэрэгжилт
Стратегийн түншлэлийн харилцааны хамтарсан мэдэгдэл
Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр
Стратегийн түншлэлийн харилцааны хэтийн төлөв зэрэг зүйлсийг судлан дүн шинжилгээ хийхийг зорилт болгов. Судалгааны ажлын судлагдсан байдал: Монгол улс болон БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар олон эрдэмтэн судлаачид туурвисан ном зохиол, нийтлэл, илтгэлүүд цөөнгүй байдгийн дээр эрдэм шинжилгээний байгууллагуудаас гаргасан ном хэвлэлүүд байдаг. Үүнээс дурьдвал: Н.Алтанцэцэг (рек)“Монгол , Хятадын харилцаа жарнаас жаранд” УБ,2010, Н.Алтанцэцэг
БНХАУ-ын гадаад бодлогоУБ,
2012,
Ж.Баясах “Гадаад бодлого хийгээд аюулгүй байдал: Түүвэр зохиол” УБ, 2010, Монгол, Орос, Хятад XXI зуунд хөгжлийн төлөө хамтдаа УБ, 2009, Sharad K.Soni Mongolia – China relations: Modern and Contemporary times 2000он, John T.Rourke, Clashing views in World Politic гэх мэт ном, товхимолууд болон
Олон улс судлалын хүрээлэн ба
Стратегийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд хийгээд судлаачдын нийтлэл болон хоѐр орны хооронд хийгдэж байсан гэрээ хэлэлцээрүүд, төрийн тэргүүн, албаны хүмүүсийн айлчлалуудтай холбоотой мэдээ зэргийн цахим хаягаас харж болно. Хэдий хоѐр орны харилцааг тодорхойлох олон бүтээлүүд байгаа ч шинээр бий болсон стратегийн түншлэлийн харилцаанд дүн шинжилгээ хийсэн нь хомс учир миний бие энэхүү
судалгааны
ажлыг
3
гүйцэтгэсэн
болно.
Судалгааны ажлын ач холбогдол : Монгол улс, БНХАУ-н хамтын ажиллагаа
хоорондын харилцаа
нь Стратегийн түншлэлийн харилцаанд хүрч ирснийг судалж буй
нь цаашид олон улсын харилцааны хамтын ажиллагааны шинэ хэлбэр болох стратегийн түншлэлийн мөн чанарыг хоѐр орны харилцааны судалгаанд тулгуурлан гаргаж ирэхэд чухал ач холбогдолтой юм. Судалгааны ажлын арга зүй :
Уг судалгааны ажлыг эрдэмтэн судлаачдын бүтээл
дээр тулгуурлан статистик мэдээ цуглуулах, харьцуулан жиших болон баримт бичиг судлах аргуудыг ашигласан болно. Судалгааны ажлын бүтэц : “ Монгол улс – БНХАУ хоорондын стратегийн түншлэлд дүн шинжилгээ хийх нь” сэдэвтбакалаврын судалгааны ажил нь Удиртгал хэсэг, гурван бүлэг,
есөн
зүйл,
дүгнэлт,
ном
зүй,
4
хавсралт
гэсэн
хэсгүүдээс
бүрдэнэ.
Нэгдүгээр бүлэг Монгол улс – БНХАУ-ын харилцааны үечлэлийн онцлог 1.1. Монгол улс – БНХАУ-ын түүхэн харилцааны үеийн товч тойм (1949-1990) Монгол улс, БНХАУ-ын өнө эртний түүхт харилцааг авч үзвэл манай хоѐр улсын хооронд анх 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтсон ба энэ нь түүхэн цаг хугацааны талаас нь авч үзвэл ахар богинохон хугацаа юм. Манай улс шинэ тутам байгуулагдсан БНХАУ-ыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг билээ. 1949 оны 10 дугаар сарын 1-нд БНХАУ-ын Ардын Төв Засгийн газрын зөвлөлөөс БНХАУ байгуулагдсаныг зарлан тунхаглаж мэдэгдэхдээ “… газар нутгийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрх, харилцан хүндэтгэх, аль алины эрх ашиг, тэгш байдлын зарчмыг сахихад бэлэн байгаа гадаадын аль ч засгийн газартай манай улс дипломат харилцаа тогтооход бэлэн байна” гэжээ1. Монгол улсын Засгийн газар энэхүү тунхагийг хүлээн авч, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоохоор 1949 оны 10 дугаар сарын 6-нд маршал Х. Чойбалсангийн гарын үсэг бүхий ноот бичгийг Хятадын ГЯЯ-ны сайд Жоу Эньлайд явуулснаар энэхүү шийдвэрт баяртай буйгаа илэрхийлсэн хариу захидал ирж хоѐр улсын Засгийн Газар ийнхүү дипломат харилцаа тогтоохоор тохиролцож, дипломат төлөөлөчдийг харилцан солилцохоор шийдвэрлэн 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээн манай хоѐр улсын харилцаа хамтын ажиллагаа эхэлсэн гэж үзэж болно. Хоѐр улсын Засгийн газар хооронд байгуулсан анхны хэлэлцээр нь Монгол, Хятадын ард түмний найрамдалт харилцааны түүхэнд нэн чухал ач холбогдолтой байсан ба энэ нь 1952 онд байгуулсан “ БНМАУ, БНХАУ-ын эдийн засаг, соѐлын хамтын ажиллагааны хэлэцээр” байсан юм 2 .Энэхүү хэлэлцээрийг байгуулснаас хойш хоѐр талын эдийн засгийн харилцаа нэн идэвхжсэн. Дипломат харилцаа тогтоосон эхний жилүүдэд хоѐр улсын удирдах дээд хэмжээний айлчлал нэмэгдсэнээр хоѐр улсын харилцаа бүх талаар хөгжсөн. 1960 онд “Хятад – Монголын найрсаг харилцааны хамтын ажиллагааны гэрээ”-нд,1962онд хилийн шугамын хэлэлцээрт тус тус гарын үсэг зурсан ба эдгээр чухал бичиг баримт нь хоѐр улсын улс төр, соѐл зэрэг олон 1
Ц.Батбуян “Монгол улс, БНХАУ‐ын харилцаа Жарнаас жаранд” Монгол Хятадын харилцаа жарнаас жаранд. МУИС‐ Олон улсын харилцааны сургууль УБ, 2010, 17‐р тал 2 Л БэгзжавМонгол – Хятадын харилцаа (1949‐1999) УБ, 1999 21‐р тал
5
салбарт солилцоо болон хамтын ажиллагаа өргөжих суурийг тавьж өгсөн юм3. Үүнээс хойш хоѐр улс найрсаг хөршийн харилцаагаар олон жилийн турш харилцаж олон улсын тавцанд нэр хүндээ дээшлүүлэн одоогийн Стратегийн түншлэлийн харилцаа хүртэл өргөжин хөгжүүлсээр ирсэн билээ. Монгол улс, БНХАУ-ын харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан болон соѐл хүмүүнлэг зэрэг бүхий л салбарыг хамран амжилттай хөгжиж байна. Монгол улс, Хятадын өнгөрсөн 65 жилийн харилцааны өсөлт бууралт, өрнөл хөгжлийг харгалзан 1949-өөс 1960-аад оны дунд үеийг харилцааны эхний шатанд тооцох ба энэ үеийн харилцааг найрамдсан он жилүүд гэж нэрлэж болно. Энэ хооронд хоѐр улсын харилцааг эрх баригч нам буюу МАХН, ХКН удирдан чиглүүлж байсан ба энэ үе нь дэлхий хоѐр системд хуваагдаж, ардчилсан орнууд бий болсон үе шаттай давхцдаг юм. Энэ харилцаанд ардчилсан улсуудыг манлайлж байсан ЗХУ-ын нөлөө ихээхэн байсан үе бөгөөд энэ үед хоѐр улсын хооронд өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжсон ба шинээр гэрээ хэлэлцээрүүд байгуулагдан бие биедээ эдийн засгийн тусламж үзүүлж байсан он жилүүд байсан билээ. 1960 онд хоѐр орны Засгийн газрын тэргүүн нар “БНМАУ-БНХАУ-ын найрамдал харилцан туслалцах гэрээ”-г4 байгуулснаар манай улс хил залгаа хөрш хоѐр том их гүрэнтэй эрх тэгш, найрамдал, харилцан туслалцаж харилцах эрх зүйн өргөн боломж нээгдсэн нь нэн чухал ач холбогдолтой үйл явдал байлаа. Гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны хувьд эдгээр онуудад хоѐр улсын харилцаа шинээр төлөвшин амжилттай хөгжсөн ба энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ, Хилийн гэрээ, Эдийн засаг соѐлын хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хоѐр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан 40 орчим гэрээ хэлэлцээр байгуулагдсан юм. Энэ үеийн хоѐр улсын харилцаанд гарсан чухал ач холбогдолтой үйл явдал бол түүхэндээ анх удаа 1962 оны 12 дугаар сарын 26нд “Монгол-Хятадын хилийн гэрээ” байгуулсан явдал болсон юм5. Энэхүү хилийн гэрээ нь хоѐр орны ард түмний эвдэршгүй найрамдал, эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэхүү гэрээг байгуулахаас өмнө манай улс өмнөд хилээ өөрийн баримтлалаар хамгаалж ирсэн боловч Хятад улсын аль ч Засгийн газартай хоѐр улсын хилийн шугамыг албан ѐсоор тогтоон тэмдэглээгүй байсан юм.Монгол улсын гадаад 3
Ц. Батбаяр. “ Өнөөгийн Хятад ” УБ, 1996 3‐р тал Л. Бэгзжав. “Монгол ‐ Хятадын харилцаа (1949‐1999)” УБ,1999 32‐р тал
4 5
Мөн тэнд
6
харилцаа, хамтын ажиллагааны салбарт 1990 оноос өмнө ОХУ зонхилж голлох үүрэгтэй байсан бол зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноос хойш эдгээр салбаруудад гол түнш БНХАУ болсон.Үүний зэрэгцээ Монгол улс, БНХАУ-ын худалдаа эдийн засгийн харилцаа болон бусад салбарын хамтын ажиллагаа эрчимтэй өргөжин хөгжиж байна. Монгол улс, БНХАУ-ын харилцаа 1949-1960 он буюу арван жилийн хугацаанд ах дүүгийн найрамдалт харилцааны хүрээнд хөгжиж байсан ба 1960-1990 оны хугацааны гуч гаруй жилд харилцаа, хамтын ажиллагаа түр зогсонги байдалд орсон үе байсан гэж тодорхойлу болно. Дээр дурьдсан эхний арван жил ЗХУ, БНХАУ-ын харилцаа найрсаг сайн хөршийн зарчимд тулгуурлан хөгжиж байсан нь тухайн үеийн БНМАУ-д хоѐр хөрштэйгээ хоѐулантай нь найрсаг харилцах сайхан боломжийг олгож, Монгол улсын хөгжлийн түүхэнд хамгийн хурдацтай хөгжсөн үе болон тодорхойлогдон үлдсэн байдаг. Тодорхой тооны жилээр тодорхойлогдох хоѐр орны 65 жилийн харилцаа ч тухайн үеийн олон улсын харилцаа, нэн түрүүнд их гүрнүүд ЗХУ, БНХАУ, АНУ-ын хоорондын харилцааны хувьсалтай уялдан өөрчлөгдөж байсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байх. Худалдаа эдийн засгийн хувьд 1952 онд баталсан “Эдийн засаг, соѐлын хамтын ажиллагаа”-ны хэлэлцээрийн дагуу хоѐр орны хамтын ажиллагаа өргөжин хөгжиж худалдааны хэмжээ жилээс жилд өсч 1961 онд 1951 оныхоос 24 дахин өссөн байна. Энэхүү хоѐр орны худалдааны хэмжээ өсч байсан нь хоѐр орны ард түмний эрх ашигт нийцэж байлаа. 1960 он гэхэд худалдааны хэмжээ түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрч 130 сая төгрөг болж байсан юм. 6 БНМАУ, БНХАУ-ын хоорондын гадаад худалдаа энэ үед хоѐр талын бололцоо, хэрэгцээнд үндэслэж байснаараа эдийн засгийн салбарт бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйлдвэрлэх хүчний хөгжлийг хурдасгах, хоѐр талын бүтээн байгуулалт, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд түлхэц болж Монгол улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа БНХАУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд чиглэж байжээ. Ийнхүү Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосон эхний арав гаруй жил бол (1949-1960) хоѐр орон, ард түмний эрх ашиг улмаар Ази болон дэлхийн энх тайван, аюулгүй байдлын эрх ашигт нийцсэн он жилүүд байсан билээ7.
6
Китайская Народная Республика. Стр‐ 271 http://www.lse.ac.uk/IDEAS/publications/ideasToday/04/04_Mongolia.pdf
7
7
Хоѐр улсын удирдагчид дээд хэмжээнд харилцаж, хоѐр орны хооронд найрамдал, хамтын ажиллагааны гэрээ эрхийн үндэс тавигдаж, хоѐр орны ард түмний дунд найрсаг харилцаа бүрдэн БНХАУ-ын эдийн засаг, техникийн тусламж манай улсын бүтээн байгуулалт, аж ахуйд бодитой үүрэг гүйцэтгэж байсан юм. Хэдийгээр хөгжлийн зарим нэг бэрхшээл тохиолдож байсан хэдий ч 1949-1960 оны үеийн Монгол – Хятадын харилцаа бүхэлдээ урагшлан хөгжиж, хоѐр орны харилцааны түүхэнд нэн чухал нааштай үүрэг гүйцэтгэсэн харилцааны үе байлаа. 1960 оноос Зөвлөлт – Хятадын харилцаанд огцом өөрчлөлт гарч хоѐр орон марксист-ленинист онол, дайн ба энхийн асуудал, гадаад дотоод бодлогын чиг шугамын талаар зөрөлдөж эхэлсэн юм8. Зөвлөлт – Хятадын энэ зөрөлдөөнд манай улс ЗХУ-ын талд тууштай зогссоныг хожмын үйл явдлууд харуулсан билээ. Шинэ
тулгар
байгуулагдсан
БНХАУ,
Москвагийн
нөлөөллөөс
гарах, дэлхийн
коммунист дэглэмд өөрийн байр сууриа бэхжүүлэх болон “Соѐлын их хувьсгал” хийж улс орноо гадаад ертөнцөөс тусгаарлах болсноор Монгол – Хятадын харилцаа үндсэндээ зогсож, БНМАУ бүхий л бодлогоо Москвагын дагуу явуулж, Хятад улстай үндсэндээ харилцаагаа тасалсан билээ. Иймийн учир БНМАУ, БНХАУ-ын хилийн шугам үндсэндээ Зөвлөлт – Хятадын зэвсэгт хүчний сөргөлдөөний шугам болж хувирсан үе юм. Харилцаа муудсан шалтгааныг мэргэжилтнүүд доорхи 3 шалтгаанаас үүдсэн гэж үздэг. Үүнд : Нэгдүгээрт : Монголын эрх баригчид өөрийн гэсэн байр суурьгүй бүх бодлого үйл ажиллагаа Москватай нягт холбоотой байсан. Хоѐрдугаарт : Хятад улсад гарсан “Соѐлын их хувьсгал ” нь дотооддоо улс төрийн хямралд хүргэж, улс орноо гадаад ертөнцөөс тусгаарлах болсон. Гуравдугаарт : Гадаад бодлогын хүрээнд ЗХУ болон АНУ-тай сөргөлдөх болсонтой холбон тайлбарладаг. Зөвлөлт – Хятадын харилцааг дагалдан Монгол – Хятадын харилцаа бүрэн муудаж Хятад улсын хөрөнгө оруулалт, зээл тусламж бүрэн зогссон энэ үед ЗХУ, Монгол улс дахь Хятадын орон зайг бөглөж байр сууриа бэхжүүлж байсан юм. Монгол улс Хятадын удирдагчдын тухайн үеийн улс төрийн бодлогын ялангуяа гадаад бодлогын зарчим, хэм хэмжээний талаарх байр суурийг илт шүүмжилж ирсэн боловч БНХАУ-ын дотоод хэрэгт оролцож байгаагүй билээ. Дээрх дурьдсан хоѐр улсын харилцаа муудсан 8
С.Жаргалсайхан “Бүгд Найрамдах Хятад Ард улс” УБ, 2011 99‐р тал
8
“Соѐлын их хувьсгал”-ын үед эдийн засгийн харилцаа мөн уналтанд орж худалдаа үндсэндээ зогссон юм. Энэ хугацаанд манай хоѐр улсын харилцаа улс төрийн тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалд орсон хэдий ч харилцаа муудаж байсан үе нь гадаад хүчин зүйлсээс хамааралтай байсан юм.Монгол – Хятадын харилцаанд 1982 оноос хойш нилээд ахиц гарсан ба 1982-1983 онд хоѐр орны харилцаа төмөр зам, худалдааны салбарт сэргэсэн ба Зөвлөлт – Хятадын харилцаа сайжрахын хэрээр Монгол – Хятадын харилцаа ч идэвхжсэн билээ.91985 онд Хятадад “Соѐлын хувьсгал” дуусч “Дөрвөн шинэчлэлийн бодлого” явуулж мөнадил Зөвлөлтөд өөрчлөн байгуулалт, гласность10 бий болж ЗХУ болон Хятадын харилцаа сайжрахын хамтаар, манай хоѐр улсын харилцаанд эерэг нөлөө гарч өмнө тохиолдож байсан бүх зүйлийг мартан Монгол улсын Гадаад харилцааны яамны сайд Ц. Гомбосүрэн
наяад оны сүүлээр
БНХАУ-д албан ѐсны айлчлал хийн хоѐр улсын харилцааны хоѐрдугаар үе шат дуусаж хоѐр улс харилцан ойлголцож БНХАУ-ын дарга, Хятадын дөрөвдэх үеийн удирдагч Ху Жинтао 2003 онд Монгол улсад айлчилж энэ үеэр хоѐр улс хоорондоо “Сайн хөршийн, харилцан итгэсэн түншлэлийн харилцаа” тогтоон хөгжүүлэхээр тохиролцож хоѐр улсын харилцаа шинэ шатанд гарсан билээ. 11 Монгол улс шиг далайд гарцгүй, цөөн нэрийн бүтээгдэхүүн экспортлож, өдөр тутмын хэрэглээний зүйлийнхээ дийлэнхийг гаднаас авдаг орны хувьд энэхүү үе нь маш хүнд хэцүү байсан бөгөөд бүс нутгийн хамтын ажиллагаан нь онцгой чухал байсан билээ. 1.2. Монгол улс – БНХАУ-ын харилцаа сэргэсэн үе (1990 -2014) буюу өнөөг хүртэлх харилцаа Монгол – Хятадын харилцааны гуравдахь үе буюу орчин цагийн үе нь хүйтэн дайн дууссан 1980-аад дундаас эхэлсэн гэж хэлж болох билээ. Энэ үе нь ЗХУ задарсан, Берлиний хана нурсан, Монголд ардчилсан хувьсгал гарсан үеэс үүдэлтэй бөгөөд тэр үеэс хоѐр орны харилцаа аажмаар сэргэж эхэлсэн. Энэ хооронд хоѐр улсын харилцаа тэнцвэртэй болж улс төр, эдийн засаг, соѐл, шинжлэх ухааны салбарын хүрээнд бүхий л талаар хөгжиж ирсэн. Энэ нь нэгдүгээрт“хүйтэн
дайн” дууссан, хоѐрдугаарт
дэлхийн газрын зураг дээр шинэ шинэ улсууд бий болсон, гуравдугаарт олон улсын харилцаа хоѐр туйлаас олон туйл руу хандах болсонтой холбоотой юм.
9
Л.Хайсандай “Олон улс судлалын өгүүллүүд” УБ, 2003 50‐р тал Ил тод байдал 11 Н.Алтанцэцэг “БНХАУ‐ын гадаад бодлого” УБ, 2012 8‐р тал 10
9
Ийнхүү Монгол улс – БНХАУ хоорондын харилцаа дахин сэргэж энэ хугацаанд 1994 онд Монгол улс – БНХАУ-ын хооронд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ” байгуулагдсанаас хойш бүхий л талаар хөгжих болсон
12
. Тус гэрээгээр “нэг
ньнөгөөгийнхөө эсрэг хүч хэрэглэхгүй”, “гуравдагч улстай нийлж бие биенийхээ эсрэг эвсэлд нэгдэхгүй” гэх мэтчилэн олон чухал зүйл заалтыг оруулсан байдаг нь хоѐр улсын харилцааг дахин шинэ шатанд аваачсан үйл явдал болсон юм. Энэ гэрэээ нь өнөөгийн харилцааны гол тулгуур баримт бичиг болж үүний дараачаар 2000 оноос хойш хоѐр улс “сайн хөршийн харилцаа”-ны хэмжээнд хүрч одоо Стратегийн түншлэлийн харилцаанд хүрсэн билээ. Ийнхүү хоѐр талын харилцаа дахин хөгжиснөөр хоѐр улсын хооронд хэд хэдэн нааштай үйл явдал буюу ач холбогдол гарсан нь : Хоѐр улсын хилийн хамтын ажиллагаа ба консулын харилцаа улам бүр сайжирсан. “ Хятад, Монгол, Оросын талууд 1996 оны 5 сард Хятад, Монгол, Орос 3-н улсын хилийн уулзварын хэлэлцээрт гарын үсэг зурж Хятад, Монгол хоѐр улсын хилийн асуудлыг бүр мөсөн шийдвэрлэсэн
13
ба хоѐр улсын
харилцааны хөгжлийг даган консулын харилцаа ч нэлээдгүй хөгжсөн. 1990 онд Монгол улсаас Хөх хотод суугаа ерөнхий консулыг сэргээн харин 2007 онд Монгол улсаас Эрээн хотод суугаа Консулын газар албан ѐсоор байгуулагдсан билээ.
Хоѐр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа маш түргэн хөгжсөн. 1991 онд хоѐр улс нь “Эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны зөвлөл”ийг байгуулж бэлэн мөнгөний худалдааг Засгийн газар хоорондын худалдаагаар оруулахаар тохиролцож тухайн жилдээ хоѐр улсын Засгийн газар хөрөнгө оруулалтыг дэмжих ба харилцан хамгаалах хэлэлцээрт гарын үсэг зурсан байна14.
Орон нутгийн хамтын ажиллагаа тасралтгүй дээшилсэн. Орон нутгийн засаг захиргааны хооронд ба ард иргэдийн хоорондох эдийн засаг, худалдаа, шинжлэхухаан, техник технологи, соѐлын солилцоо нь хоѐр улсын харилцааны цаашдын хөгжилд хувь нэмэр үзүүлсээр байна.
12
Ж. Баясах “Монгол – Хятадын улс төрийн харилцаа” Монгол, Хятадын харилцаа жарнаас жаранд УБ, 2010 43‐р тал 13 Sharad K.Soni “ Mongolia – China relations: Modern and Contemporary times ” NY, 2000. p.105 14 John Frederick Baddeley “Russia, Mongolia, China”: Being Some Record of the Relations Between Them Death of the Tsar Alexei Mikhailovich, A.d, 2007, p.34
10
Монгол улсын гадаад бодлогын шинэ чиглэл, хандлагад өмнөд хөрш БНХАУ –тай харилцах явдал онцгой байр эзэлдэг ба 1989 онд хоѐр орны улс төр, эдийн засаг, соѐлын бүхий л салбарын харилцаа бүрэн хэвийн болсноос хойш 90-ээд онд энэ харилцаа шинэ түвшинд гарсан юм. 1989 оны тавдугаар сард ЗСБНХУ-ын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга М.С.Горбачев БНХАУ-д албан ѐсны айлчлал хийж15 хоѐр орны харилцаа хэвийн болов. Сүүлийн гучин жилд анх удаа болсон хоѐр орны дээд хэмжээний уулзалтанд хоѐр улсын гадаад, дотоод бодлогыг боловсруулдаг эрх баригч намуудын харилцаа сэргэж, манай хөрш хоѐр том гүрний харилцаа бүхий л салбарт урагшлан хөгжих таатай нөхцөл бий болсон билээ. Манай умард, хойт хоѐр том хөршийн харилцаа гурван ард түмний харилцаанд тэр дундаа Монгол, Хятадын сайн хөршийн найрсаг харилцаа өрнөн хөгжихөд нөлөөлсөн гадаад хүчин зүйлийн нэг юм. Хоѐр орны харилцаа бүрэн хэвийн болсноос хойшхи хугацаанд дээд хэмжээнд төлөөлөгчдөө тогтмол солилцож, харилцан бэхжүүлж харилцаа хамтын ажиллагааг бүх чиглэлээр сэргээхэд ач холбогдолтой болов. Улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрснийг дагалдаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ч шинэ шатанд дэвшин энэ харилцааг улам өргөжүүлэх нөөц бололцоо асар их байсан юм. Соѐл хүмүүнлэгийн салбарт 90-ээд онд Монгол – Хятадын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж хөрш хоѐр ард түмний уламжлалт харилцааг бататгах, бие биенийхээ бодит байдлыг харилцан ойлгох, таниж мэдэхэд ихээхэн нэмэр болж байсан билээ16 . Аливаа орны найрамдал, хамтын ажиллагаанд жирийн ард иргэдийн хэлхээ холбоо, харилцан ойлголцол, итгэлцэл чухал байр суурь эзэлдэг бөгөөд харилцан зорчих, жуулчлах, ажил хэргийн шугамаар өөр хоорондоо харилцах өргөн боломж эдгээр жилүүдэд нээгдсэн. Монгол Хятадын сайн хөршийн найрсаг харилцаа нь хөрш эргэн тойрны улсуудын харилцаа улмаар Азийн энхтайван, тогтвортой хөгжилд эерэг нөлөө үзүүлэх юм.Сүүлийн жилүүдэд хоѐр улсын харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, Хятад улс нь Монгол улсын хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулагч улс болсон гэж тухайн цаг үед үзэж байсан нь өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд олон улсын асуудалд хандах хоѐр талын байр суурь нэг байж, харилцан бие биеэ дэмжин, үр ашигтай хамтран ажиллаж байна. 15
John T.Rouke “Clashing views in World Politic” p.126 John Frederick Baddeley “Russia, Mongolia, China: Being Some Record of the Relations Between Them of the Tsar Alexei Mikhailovich” 2007, p.50 16
11
Хятад улсын Засгийн газраас Монгол улстай эв найртай, эрх тэгш хандан элэгсэг дотно найрсагаар харилцах чиглэлийг ямагт баримталж ирсэн бөгөөд Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэн үзсээр ирсэн юм. Хоѐр улсын харилцааны энэ үеийг эдийн засаг, худалдааны талаас аваад үзвэл 1990-ээд оноос гадаад худалдааны бүтэц, агуулга үндсээрээ өөрчлөгдсөн гэж үздэг ба улсын байгууллагын хөшүүн худалдааг орлосон хувийн болон пүүс компаниудын худалдаа дотоодын хэрэгцээг хангахын хажуугаар хөдөө аж ахуйн түүхий эдийг экспортлох болсон хэмээн үздэг. Монгол, Хятадын харилцаа 21-р зуунд тус тусынхаа өвөрмөц онцлог, тодорхой нөхцөлийг иш үндэс болгон бусад улсын хөндлөнгийн оролцоогүйгээр хөгжлийн замаа хараат биш, бие даан сонгож, нийгмийн байгуулал, үзэл суртлын ялгааг үл харгалзан том жижиг орон гэлгүй эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бататгах чиг шугамыг баримталсаар хөгжиж ирсэн билээ. Хоѐр улсын өмнө шинэ жаранд харилцаа, хамтын ажиллагаагаа хамжин хөгжих зорилгын хүрээнд үндэсний эрх ашгаа харилцан хүндэтгэх, харилцан ашигтай, эрх тэгш байх зарчмын үндсэн дээр хөгжүүлэх шинэ шинэ зорилтууд тулгарч байгаа билээ. Ийнхүү
XXI зууны эхний арван жилийн байдлаар Монгол улсаас хөрш хоѐр их
гүрэнтэй явуулж ирсэн харилцааны явц, ерөнхий төрхийг шинжвэл өмнөх үеэс илүү ахиц дэвшилтэй, харилцан ашигтай прагматик шинжтэй болж ирсэн. Хоѐр хөршийн аль алинтай нь харилцаа батжиж ОХУ-тай 2006 оноос стратегийн түншлэлийн түвшинд хамтран ажиллаж эхэлсэн хийгээд 2011 оны эхэнд БНХАУ-тай мөн ийм зарчмаар харилцах талаар санал нэгдэн 2013 Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх
дунд,
урт
хугацааны
12
хөтөлбөрийг
баталсан
билээ.
Хоѐрдугаар бүлэг Монгол улс – БНХАУ хоорондын стратегийн түншлэлийн харилцааны мөн чанар 2.1. Улс төрийн салбар дахь стратегийн түншлэл бол Монгол Улс БНХАУ-тай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон улсуудын нэг. Дипломат харилцаа тогтоосноос хойшхи 65 жилд хоѐр талын харилцаанд
саад
бэрхшээл цөөнгүй байсан ч түүнийг даван туулж, найрсаг харилцаатай байхыг чухалд үзэх болсон. Өнөө үед Монгол, Хятад хоѐр улс хоѐул олон улс, бүс нутгийн шинэ байдалтай уялдуулан эдийн засаг, нийгмээ хурдацтай хөгжүүлэх үүргийг хүлээж, өсөн дэвжиж байна.Хятад, Монголын тал хоѐр улс, ард түмнийхээ сайн сайхны төлөө найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн нь хоѐр орны ард түмний эрх ашигт нийцэж байгаа юм17. Гэсэн хэдий ч 2011 онд хоѐр орны хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон нь харилцаанд маань шинэ хуудас нээсэн билээ. Стратегийн түншлэлийн харилцаанд газар зүйн байршил чухал байр эзэлж байна. Монгол улсын гадаад орчны гол онцлог бол хоѐр их гүрний дунд, далайд гарцгүй байршилтай оршино. Энэхүү байрлал нь дэлхийн геополитикт Монгол улсын эзлэх байр суурийг тодорхойлж ирсэн. Түүхийг эргэн харвал Монгол, Орос, Хятад гурван орны хоорондын харилцаа нь дэлхийн геополитикийн тусгал нөлөөн дор явж ирсний чацуу өвөр хоорондых нь ашиг сонирхлын уулзвар болон зөрчил дээр үндэслэгдэж байжээ.Иймээс ч Монгол улс хоѐр их хөрштэйгээ найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх явдлыг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгон үзэл баримтлалд илүү нарийн тусгаж өгсөн байдаг. Үндэсний ашиг сонирхол нь олон улсын харилцаа буюу улс хоорондын харилцаанд илрэн үйлчилдэг тухайн орны дотоод бодлогын зорилго, нөгөө талаар үнэт зүйлс нь юм. Иймд жижиг улс нь улс төрийн бодлогоо оновчтой тодорхойлж, уг зорилгоо хэрэгжүүлэх стратеги, арга хэрэгслээ зөв сонгохоос тухайн улсын ашиг сонирхол хэрхэн хангагдах буюу үнэт зүйлсээ хадгалж чадах, өөрөөр хэлбэл аюулгүй байдлаа баталгаажуулж чадах эсэх нь шалтгаална. Мөн жижиг улсын аюулгүй байдал дотоод хүчин зүйлээс илүү гадаад орчин, хил залгаа хөрш орнууд цаашлаад бүс нутаг болон
17
Монгол улсын гадаад харилцааны зуун жилийн түүхийн тойм. УБ, 2011274‐р тал
13
дэлхий дахин мөн их гүрнүүдийн бодлогоос хамаарч байдаг учраас Монгол орны хувьд Хятад улстай харилцах нь чухал асуудал билээ. Хоѐр орны харилцаа сэргэсэн үеэс авч үзвэл 1994 онд “Хятад, Монголын харилцан туслалцах гэрээ”-г дахин засварлаж “Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурснаар хоѐр улсын улс төр, эдийн засаг, соѐл боловсрол, цэргийн зэрэг бүхий л салбарт найрсгаар харилцаж ирсэн түүхтэй18. Энэ үеэс Хятадын Засгийн газраас Монгол улстай сайн хөршийн харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч өндөр дээд хэмжээний айлчлалууд тасралтгүй үргэлжлэх болсон ба гол зорилго нь улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, бусад салбарын харилцааг эрчимжүүлэхэд чиглэгдэж байв. Хоѐр улсын удирдах хүмүүсийн харилцан айлчлал өргөжиж байгаа явдал нь хоѐр улсын улс төрийн хүрээнд таатай уур амьсгалыг бий болгож өгснөөр барахгүй хоѐр талын
хоорондох
худалдаа
эдийн
засгийн
хамтын
ажиллагааны
стратегийн
түншлэлийгулам бэхжүүлж идэвхижүүлэхэд чухал ач холбогдолоо өгч байна.Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ- тай найрсаг харилцаатай байх нь Монгол улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд аль нэгийг нь өрөөсгөлөөр дагахгүй, бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ѐсоор өргөн хамтын ажиллагаа хөгжүүлнэ ”.Ингэхдээ хоѐр оронтой харилцаж ирсэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзана гэж заасан байдаг
19
. Гадаад бодлогын үзэл баримтлал ийнхүү амжилттай хэрэгжиж байна.
БНХАУ-ын дарга, Хятадын дөрөвдэх үеийн удирдагч Ху Жинтаогийн 2003 онд Монгол улсад хийсэн Төрийн айлчлалын үеэр хоѐр талын хооронд сайн хөршийн, харилцан итгэсэн түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохирч айлчлалын үеэр гаргасан Хамтарсан мэдэгдэлд тусгасан юм20. Харилцааны энэхүү үе шатанд хоѐр улсын харилцааны онцлог тэргүүлэх чиглэл нь: Хоѐр улс эрх тэгш, бие биеийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх зарчимд тулгуурласан улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх явдал. Энэ нь Хятад улсын гадаад бодлогын таван
18
Н. Улаан‐Од “БНХАУ болон Монгол улсын хоёр талын харилцааны тухай өгүүлэх нь” “Монгол, Орос, Хятад XXI зуунд хөгжлийн төлөө хамтдаа” УБ, 2009 217‐р тал 19 Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал. УБ, 2011 20 www.fmprc.gov.cn/pub/eng/topics/hjtcf/t23129.htm
14
зарчмын үндсэн дээр хөгжиж дээрээс нь улс төрийн итгэлцлийг нэмж хөгжүүлэх явдал байв. Бие биеийн хөгжлийн замын сонголтыг хүндэтгэх, хөгжлийн хүчин чармайлтыг дэмжих зарчимд тулгуурласан худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа соѐл хүмүүнлэгийн өргөн хүрээтэй харилцаа, Бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан итгэх явдлыг бэхжүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллах, бүс нутгийн интеграцийн үйл хэрэгт хамтран оролцох явдал юм гэж тусгасан байсан ба 2013 оны Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд, урт хугацааны төлөвлөгөөнд улс төр, эдийн засаг худалдаа, хүмүүнлэг
зэрэг
салбаруудад
хамтын
ажиллагааг
гүнзгийрүүлэх
тухай
тэргүүлэх чиглэлүүдийг тогтоож өгсөн ба улс төрийн харилцаанд найман зүйл бүхий саналыг дэвшүүлсэн билээ21. 2011 онд Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон нь хоѐр улсын харилцааны түүхэн дэх онцгой үйл явдал болсон гэж хоѐр улс санал нэгтэй үзсэн бөгөөд
Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт
хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нь хоѐр улсын стратегийн түншлэлийг тасралтгүй бэхжүүлэн гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг төлөвлөгөөтэй, үе шаттайгаар урагшлуулан хөгжүүлэх, Монгол, Хятадын хамтын хөгжил, ард түмний сайн сайхныг цогцлоох, бүс нутаг улмаар дэлхий дахины энх тайвныг сахин хамгаалах, тогтвортой байдал, хөгжлийг урагшлуулахад тус дөхөмтэй гэж үзэж байгаа билээ. 2012 оны зургадугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бээжин хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцож, Хятад улсын дарга Ху Жинтао, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Кэчан нартай ажил хэрэгч, үр дүнтэй уулзалт хийсэн ба хоѐр талын удирдлага цаашид стратегийн түншлэлийн харилцаагаа хэрхэн хөгжүүлэх талаарх чиглэлийг тодорхойлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар нэгдмэл ойлголтод хүрж 2013 онд энэхүү дунд, урт хугацааны хөтөлбөрийг баталсан билээ 22 .Монгол улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ, Монгол улс, БНХАУ-ын хооронд “Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл” болон хоѐр талын хооронд байгуулсан улс төрийн 21
“Монгол улс, БНХАУ‐ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр” УБ, 2013 22 http://mobile.news.mn/mcontent/107494.shtml?s=world
15
бусад баримт бичгийн үзэл санааны хүрээнд харилцан хүндэтгэх, харилцан дэмжих, харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг баримтлан Монгол, Хятадын стратегийн түшлэлийн харилцаагулс хоорондын харилцааны үлгэр дууриал болгохын тулд манай хоѐр улс улс төрийн харилцаанд дараах зүйлийг санал нэгтэйгээр тохиролцсон байна. Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр Нэг. Улс төрийн харилцаа Талууд нөгөө талтай харилцан ашигтай харилцаа хөгжүүлэхийг өөрийн улсын гадаад бодлогын тэргүүлэх, стратегийн чиглэлүүдийн нэг болохыг онцлон тэмдэглэж, хоѐр улсын харилцааг урт хугацаанд, тогтвортой, эрүүл саруулаар хөгжүүлэхийн төлөө хамтын хүч чармайлт гаргахаар тохиролцов. Талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, сонгон авсан хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, язгуур эрх ашиг хийгээд анхаарал хандуулдаг гол асуудлуудыг чухалчлан үзнэ. Аль нэг талын эсрэг чиглэсэн аливаа цэрэг, улс төрийн эвсэлд нэгдэхгүй, нөгөө улсын бүрэн эрх, аюулгүй байдалд хохирол учруулах аливаа гэрээг байгуулахгүй бөгөөд нөгөө улсын бүрэн эрх, аюулгүй байдлыг хохироохоор өөрийн нутаг дэвсгэрийг аливаа нэг хүчинд ашиглуулахгүйхэмээн заажээ. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “ Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд монголын ард түмэн, соѐл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил багтана23” гэж зааж өгсөн байдаг ба Гадаад бодлогын үзэл баримтлалд “ Монгол Улсад гадны цэргийн аюул занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх чиг шугам баримтална24” гэж заасны дагуу улс төрийн харилцааг стратегийн дунд, урт хугацааны хөтөлбөрт ийнхүү тусгаж өгсөн нь хоѐр улсын улс төрийн салбарын харилцан хүндэтгэсэн хамтын ажиллагааг харуулж байгаа зүйл юм. Энэхүү Стратегийн түншлэлийн харилцаа нь өмнөх үеийн харилцаа болон үйл явцтай 23 24
“Монгол улсын гадаад бодлогын хөх ном” 2007‐2011 УБ, 222‐р тал “Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал” 10 дугаар тогтоолын хавсралт УБ, 2011
16
харьцуулахад Монгол, Хятадын сайн хөршийн найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхийн тулд Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлж бусад тэргүүлэх салбаруудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьсон билээ. Үүгээрээ хоѐр улсын дунд байнга хөндөгдөж байдаг улс төрийн хэлхээ холбоо, харилцан итгэлцэлийг нэмэгдүүлж улс төрийн үндсийг хэлбэрэлтгүй бэхжүүлэхээр шийдвэрлэж энэ чиг шугамаар харилцаж байгаа билээ. Монголын тал БНХАУ-ын Засгийн газар нь нийт Хятадыг төлөөлөх цорын ганц хууль ѐсны Засгийн газар гэж үздэгээ нотлов. Монголын тал Тайвань, Төвд, Шинжааны асуудлаарх Хятадын талын байр суурийг тууштай дэмжинэ. Энэхүү чиглэл дээр Тайваний асуудлаар Монгол улс нэг Хятадын бодлогыг баримталдаг.2009 оны 6-дугаар сард ХКН-ын УТТ-ны БХ-ны гишүүн ХКН-ын Сахилга бат, хянан шалгах хорооны дарга Хэ Гуоцян Монгол улсад айлчлах үеэр ерөнхийлөгч Ц. Элбэгдорж хэлэхдээ Монгол улс урьдын адил “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Хятадын Засгийн газрын Тайвань, Түвдийг хөндсөн асуудлаарх байр суурийг тууштай дэмжихээ баталсан байдаг. Харин Тайвань, Хятадын асуудлыг мэдэхгүйн улмаас хувь хүн болон зарим мэдээллийн хэрэгслээр Тайвань улс гэж буруу тодорхойлдог явдал учир Стратегийн түншлэлийг
хөгжүүлэх
дунд,
урт
хугацааны
хөтөлбөрт
энэхүү
саналыг
мөн
дэвшүүлсэн нь зүйтэй юм. Хятадын гадаад бодлогын үндсэн зарчим болох Нэг Хятадын бодлогыг манай улс албан баримт бичиг, бодлогодоо хүлээн зөвшөөрдөг харин Төвд, Шинжааны асуудлаар Монгол улсын зүгээс өвөрмөц бодлого байхгүй билээ. БНХАУ-д Монголчуудын ихэнх нь амьдардаг учир түүх, бичиг соѐлын хөгжлийн хамтын ажиллагаанд хоѐр улс илүү ач холбогдол өгдөг. Хоѐр улсын улс төрийн харилцаа хийгээд алс хэтийн хөгжлийн ирээдүйд удирдагчдын харилцан айлчлал, арга хэмжээ болон уулзалт чухал ач холбогдолтой учир өндөр, дээд түвшний айлчлал, олон улсын олон талт арга хэмжээг ашиглан хоѐр улсын удирдагчид болон бусад албан тушаалтнууд уулзалт хийж үүгээрээ хоѐр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн асуудлаар тогтмол санал солилцож байх нь чухал билээ. Монгол улс- БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хөтөлбөрт өндөр дээд түвшний харилцан айлчлалуудыг хийх,
улс төрийн намууд болон ХКН-ын
төлөөлөгчдийн харилцан айлчлал хийх, Хятадын Ардын чөлөөлөх армийн төлөөлөгчид 17
Монголд айлчлах 25 гэх мэтчилэн хоѐр улсын харилцаа болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар тогтмол санал солилцох талаар уулзалт зохион байгуулж байгаа нь дээрх саналтай нийцэж байгаа юм. Ингэснээр хоѐр улсын цаашдын харилцаа болон хамтын ажиллагаанд төрийн тэргүүн болон бусад удирдах албан тушаалтнуудын харилцан айлчлал нь ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх юм. Стратегийн түншлэлийн харилцааны улс төрийн салбар дахь гол агуулга нь эрх тэгш, харилцан ашигтай, бие биенээ хүндэтгэсэн, тогтвортой харилцааг хөгжүүлж, улс төрийн итгэлцэлийг бататгах болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал гэж үзсэн. Улс хоорондын харилцааг улс төр дипломатын аргаар хэрэгжүүлэх зорилгоор хоѐр улсын гадаад харилцааны яамдын харлцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг заасан байна. Талууд хоѐр улсын Гадаад харилцааны яамдын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлнэ. Хоѐр улсын гадаад харилцааны сайд нар харилцан айлчлах, олон улсын олон талт арга хэмжээний үеэр уулзалт хийх чиглэлээр ипэвхтэй ажиллана. Гадаад харилцааны дэд сайдын түвшний болон Гадаад харилцааны яамдын
холбогдох
газрын
захирлуудын
түвшний
зөвлөлдөх
уулзалтыг
үргэлжлүүлнэ. Энэхүү стратегийн түншлэлийн харилцаанд улс төрийн салбар тэдгээрийн хоорондын итгэлцэлийг бэхжүүлэхийг зорьсон бөгөөд хоѐр улсын харилцаанд зөвхөн төрийн тэргүүд хийгээл удирдах дээд албан тушаалтнууд хоорондын уулзалт бус олон нийтийн байгууллага, орон нутгийн захиргааны байгууллага хооронд найрсаг харилцаа тогтоон үйл ажиллагаа явуулах нь манай улсын хөгжил дэвшлийг салбар бүрт нааштайгаар шийдвэрлэхэд чухал юм. Монгол улс Хятадтай найрсаг харилцаагаа хөгжүүлснээр улс төрийн тогтвортой байдлаа хангаж улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг олж авах нь зүйтэй юм.2003 онд БНХАУ-ын дарга Ху Жинтао монгол улсад айлчлал хийх үеэр Хятад, Монголын төрийн тэргүүн нар “Сайн хөршийн, харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа” тогтоох тухай тохиролцоонд хүрсэн 26 ба энэхүү сайн хөршийн, харилцан итгэлцсэн түншлэлийн харилцааны утга агуулга нь улс төрийн хувьд харилцан итгэлтэй, эдийн 25
“Монгол, Хятадын найрсаг солилцооны жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр” Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс 26 Гао Шумао “Хятадын гадаад харилцаа болон Хятад – Монголын харилцаа” Стратеги судлал, УБ, 2006 116‐р тал
18
засгийн хувьд харилцан ашигтай, аюулгүй байдлын хувьд харилцан тустай хэмээн хураангуйлан үзэж болох ба энэхүү 2011 оны стратегийн түншлэлийн харилцаа нь мөн дээр дурдсаны дагуу улс төрийн хувьд итгэлцэлийн асуудлыг бэхжүүлэх талаар тусгасан нь хоѐр улсын хувьд энэхүү асуудал өнөөг хүртэл хөндөгдсөөр байгааг харуулж байна. Гэсэн хэдий ч Монгол, Хятад хоѐр улсын хооронд нөгөө талынхаа бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, энх тайван, хөгжил дэвшил, хамтын ажиллагааны замаар замнан, бүс нутгийн хийгээд олон улсын хамтын ажиллагаанд харилцан ойлголцох, харилцан дэмжих байр суурийг баримтлан улс төрийн хувьд харилцан итгэлцэх таатай үндэс суурь бүрэлдэн бий болж байна. 2.2. Эдийн засаг, Худалдаа, Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны салбар дахь стратегийн түншлэл БНМАУ – БНХАУ хооронд “Эдийн засаг, соѐлын хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулснаас хойш хоѐр талын эдийн засгийн харилцаа нэн идэвхижсэн билээ. 19531959 онд хоѐр орон худалдааны зээлийн хэлэлцээр, худалдаа ба төлбөрийн хэлэлцээр зэрэг хэлэлцээрт гарын үсэг зурж хэрэгжүүлсэн нь хоѐр орны гэрээ эрхийн үндсүүд шинээр тавигдах, эдийн засгийн хамтын ажиллагааны баттай үндэс суурь бий болсон юм. 1960 онд “БНМАУ,
БНХАУ-ын
найрамдал,
харилцан
туслалцах
гэрээ”
байгуулснаар БНМАУ БНХАУ-тай эрх тэгш, найрамдалт харилцааг хөгжүүлэх, хоѐр орны хооронд харилцан туслалцах эрх зүйн өргөн боломж нээгдсэн нь чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм. Монгол, Хятадын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд манай хоѐр улсын дээд хэмжээний харилцан айлчлал чухал ач холбогдолтой. Үүний дагуу БНХАУ-ын дарга Ху Жинтао Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар 2003 онд Монгол улсад төрийн айлчлал хийсэн билээ27. Энэхүү айлчлалын үеэр хоѐр улсын хооронд “Сайн хөршийн, харилцан итгэсэн түншлэлийн харилцаа”-гтогтоон хөгжүүлэхээ санал нэгтэй мэдэгдэж хоѐр улсын харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимтэй хөгжүүлэх, хамтын ажиллагааг олон салбар, сувгаар төрөл бүрийн хэлбэрээр өрнүүлэн, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, уул уурхайн
болон
боловсруулах
үйлдвэрлэлийн
27
салбар дахь хамтын
ажиллагааг
“БНХАУ‐ын хөгжлийн чиг хандлага: Амжилт ба Сорилт” УБ, 2008 50‐р тал, Шинжлэх ухааны академи Олон улс судлалын хүрээлэн
19
гүнзгийрүүлж, байгалийн баялгийг ашиглах, дэд бүтцийг хөгжүүлэх явдлыг хоѐр улсын цаашдын хамтын ажиллагааны чухал салбар болгохоор тохиролцож28 байсан ба мөн БНХАУ-ын дарга 2008 онд Монголд айлчлахдаа Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг гаргасан нь одоогийн хоѐр улсын харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд хүргэх чухал баримт бичиг болсон билээ. Манай улсын эдийн засаг бүхэлдээ байгаль цаг агаарын өөрчлөлтөөс эрс хамааралтай, далайд гарцгүй, хүн амын нягтрал багатай, дэд бүтцийн хөгжил сул, үйлдвэрлэлийн хүчин чадал муу зэрэг сул талууд ажиглагддаг бол ардчилал, зах зээлийн үндэс суурь сайн тавигдсан, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа идэвхижихийн зэрэгцээ сүүлийн хэдэн жилд эдийн засгийн тогтмол өндөр өсөлттэй байгаа зэрэг эерэг сайн талууд илэрч байгаа билээ. БНХАУ-ын хувьд хөгжлийн хүчин зүйл нь байгалийн баялаг, мэргэшсэн хямд ажиллах хүчний их нөөцтэй, нээлттэй эдийн засагтай сүүлийн жилүүдэд эдийн засгийн тогтмол өсөлттэй байгаа. Түүнээс гадна Хятадулсад жижиг дунд үйлдвэрлэл жигд сайн хөгжсөн, тэдгээрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сайн, үйлдвэрүүдийн хооронд нягт интеграцчлалтай, хөдөөгийн ядуурлыг бууруулах талаар ихээхэн анхаардаг зэрэг давуу талтай бол ажилгүйдлийн хэмжээ их, баян ядуугийн зөрүү их зэрэг сул талуудтай. Харин ОХУ-ын хувьд хөгжлийн хүчин зүйл нь байгалийн баялагийн ихээхэн нөөцтэй, өргөн уудам нутагтай, нийт хүн амын боловсролын түвшин харьцангуй өндөр, ажиллах хүчний чадамж өндөртэй, сүүлийн жилүүдэд мөн эдийн засгийн өсөлттэй байгаа зэрэг сайн талын хажуугаар аж үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж нь хуучирсан, хүчин чадлын ашиглалт бүрэн бус, тэдгээрээс гарч буй бүтээгдэхүүн өрсөлдөх чадвар сул, эдийн засаг нь нефьт байгалийн хий олборлох салбар дээр тулгуурласан зэрэг сул талуудтай гэж үздэг. ОХУ нь нефьт байгалийн хийн бодлогоороо дамжуулан дэлхий дахинд улс орныхоо эдийн засаг, улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлэх чиглэл барьж байхад БНХАУ боловсруулах салбарын улсын томоохон үйлдвэрүүдээ хөгжүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлийг хангах бодлого баримталж байгаа
билээ.
28
Н.Төмөр “Монгол, Хятадын эдийн засгийн харилцаа, хөгжлийн хэтийн төлөв” Монгол Хятадын харилцаа жарнаас жаранд УБ, 2010 102‐р тал
20
Монгол улсын хувьд эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх замаар эдийн засгийн шинэ салбарыг үүсгэн хөгжүүлэхийн тулд давуу тал дээрээ тулгуурлан хоѐр хөршийнхөө сонирхолыг
зөв
тооцож,байгалийн
баялгаа
дотооддоо
боловсруулж
эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортонд гаргах асуудлыг шийдвэрлэх нь чухал байгаа билээ. Манай улс дэлхийн хүчирхэг хоѐр гүрний завсар хавчуулагдан оршдог улсын хувьд геополитикийн хийгээд эдийн засгийн бодлого нэн түрүүнд хоѐр хөрштэйгээ холбогдох нь ойлгомжтой бөгөөд аль алиных нь сонирхлыг тэгш тооцсон өөрийгөө зөв авч гарах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй билээ. Монгол улсын хувьд Зүүн Хойд Азийн бүс нутаг чухал ач холбогдолтой гэж үздэг. Учир нь энэ бүсэд Япон, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ болон Номхон далайн хойд хэсэгт оршдог АНУ, Канад зэрэг улсууд байдаг ба энэ утгаараа Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжил нь Зүүн Хойд Азийн хөгжлөөс шууд хамааралтай болно. Энд манай улсын худалдааны гол түншүүд, томоохон хөрөнгө оруулагчид, хамгийн том хандивлагч орнууд болох ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг оршиж байгаа билээ. Ийм учраас Монгол улс даяаршлалын эрин үед өөрийн хөгжлийнхээ онцлогт тулгуурлан нийгмийн тулгамдсан асуудлыг зөв оновчтой тодорхойлох замаар дэлхийн эдийн засгийн хөгжилтэй уялдуулан эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах шаардлага тулгарч байгаа юм. Монгол, Хятад хоѐр улс нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд. Манай хоѐр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг зохицуулагч гол механизм болох “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Комисс” тогтмол хуралдаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа нь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн явуулахад тус дөхөм болж байгаа юм29. Монгол улс 1997 онд Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэн орсон ба 2001 онд Хятад улс нь ДХБ-д элссэний дараа дэлхийн худалдааны зохион байгуулалтын дүрэм ѐсоор хоѐр улсын худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх саналаа хоѐр улсын Засгийн газар илэрхийлсэн ба Хятад улс нь 2008 оны байдлаар сүүлийн арван жилийн турш Монгол улсын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн билээ 30 . Хятад, Монгол хоѐр улс нь Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн тул түүний 29 30
“Монгол, Орос, Хятад : ХХI зуунд хөгжлийн төлөө хамтдаа” УБ, 2009 291‐р тал “Дэлхийн худалдааны байгууллага: Олон улсын хэлэлцээрийн үе шат ба Монгол улс”
http://www.orkhoncustoms.mn
21
тогтолцооны хүрээнд, тогтсон дүрэм журмыг сахиж үйл ажиллагаагаа явуулах нь хоѐр орны зах зээлийг улам чөлөөтэй хөгжүүлэх, гааль татварыг аль болохоор бууруулах, боомтын хязгаарлалтыг багасгах, хоѐр талын эдийн засаг, худалдааны харилцааг улам нягтруулан сайжруулахад онцгой ач холбогдолтой юм. Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрт дүн шинжилгээ хийнхамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг эрчим хүч, санхүү, худалдаа, болон бусад салбар дахь хөтөлбөртэй танилцъя. Үүнд: Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр Нэг. Хамтын ажиллагааны зарчим, зорилт, механизм 1.
Талууд уул уурхайн баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагаа зэргийг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий үзэл санааны дагуу эрх тэгш зөвлөлдөх, харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг баримтлан Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэхээр санал нэгтэйтохиролцов.
Уул уурхайн салбар нь Монгол улсын эдийн засагт голлох байр суурийг эзэлдэг. Монгол, Хятадын уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаа бол хоѐр орны эдийн засгийн хамтын ажиллагааны голлох салбар юм. Хятад улс нь Монголын гадаад худалдааны хамгийн том түнш орон төдийгүй Монгол улсын хамгийн том хөрөнгө оруулагч орны байр сууриа олон жил тасралтгүй хадгалсаар ирсэн билээ. Хятадын хөрөнгө оруулалтын дийлэнхи нь уул уурхайн салбарт төвлөрч, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний дийлэнх нь Хятадын зах зээл рүү экспортлогдож байгаа билээ. Монгол улсын гадаад худалдаанд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахын тулд экспортын бүтээгдэхүүнд голлодог ашигт малтмалын талаар дурдахгүй өнгөрөх аргагүй. Гадаад худалдааны статистик мэдээллээс харвал 2013 оны зургаадугаар сарын байдлаар нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, боловсруулаагүй газрын тос, алт, молибден зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь экспортын 88.6 хувийг бүрдүүлсэн байна 31 .Тэгэхээр уул уурхайн салбар нь манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хамгийн том түшиц салбар учир уул уурхайн баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан хөгжүүлж хамтран ажиллах 31
Монгол Улсын Үндэсний статистикийн хороо “Гадаад худалдааны нийт эргэлт” www.nso.mn/v3/index.php?pagenewsmoreid_1053
22
шаардлагатай юм. Уламжлалт технологи дээр тулгуурлан хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэлийг явуулах боломжгүй гэдэг нь тодорхой бөгөөд технологи шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд байгалийн баялагтаа тулгуурлан орлого олох, түүгээрээ
оновчтой хөрөнгө оруулалт хийж хөгжих
нь зүйтэй
билээ.Монгол орон өргөн уудам нутагт сийрэг оршдог цөөн хүн амтай, байгалийн арвин баялаг нөөцтэй улсын хувьд уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой юм. Монгол улс нь уул уурхайн салбарын хамтын ажиллагаанаас ашиг олох боломж ихээхэн өндөр байдаг ба тоо баримтаас харахад БНХАУ ба Монгол улсын хоорондын худалдаа жилээс жилд өссөөр байгаа бөгөөд 2010 онд 2466.3 сая ам.доллар 2011 онд 4439.9 сая ам.доллар 2012 онд 4059.7 сая ам.долларт хүртэл өссөн байна 32 . Нийт экспортод эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хэм хэмжээ нэмэгдсэн нь сүүлийн жилүүдэд манай гол экспортын бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, алтны үнэ өссөнтэй холбоотойгоос гадна хямд түүхий эдийг ойрын зайнаас хангах Хятад улсын сонирхолтой уялдаатай юм. Хэдийгээр уул уурхайн экспортоос олох орлого нэмэгдэж байгаа ч дотоодын дэд бүтцийн тааруу хөгжлөөс шалтгаалан байгаль экологид сөргөөр нөлөөлдөг шороон замын авто тээвэр ашиглан нүүрс экспортлож
байгаа нь
нэгдүгээрттээвэрлэлтийн зардлыг өсгөж экспортын үр ашгийг бууруулж хоѐрдугаарт говийн хөрсийг сүйтгэж цөлжилтийг нэмэгдүүлж байна. Тиймээс уул уурхайн экспортоос олох орлого, хөрш орны эдийн засагт эзэлж байгаа байр суурийг сайтар тооцож, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлага зүй ѐсоор тулгарч байгааг анхаарах шаардлагатай улмаас дээрхи хөтөлбөрт уул уурхайнбаялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан хөгжүүлнэ гэж заасан нь зүйн хэрэг юм. 2. Талууд хоѐр орны худалдааны бүтцийг сайжруулах, тэргүүлэх салбар болон томоохон
төслүүдийн
хамтын ажиллагааг
дэмжих,
илүү таатай
нөхцөл
бүрдүүлэх замаар хоѐр улсын худалдааны хэмжээг хурдацтай, тогтвортой нэмэгдүүлнэ. Монгол улсын импортын бараа бүтээгдэхүүний дөч гаруй хувийг Азийн орнуудтай тэр дундаа 2008-27.7%, 2009 - 25 %, 2010 - 29,9 %,-ийг Хятад улсаас дангаар импортлосон
32
“Монгол улсын статистикийн эмхэтгэл” УБ, 2012 270‐р тал
23
бол экспортын бараа бүтээгдэхүүний 2008 – 64.5%, 2009 – 73.1%, 2010 – 84.4% -ийг Хятад улс руу экспортложээ 33 . Ийнхүү нийт гадаад худалдааны бараа эргэлтийн 50 гаруй хувийг Хятад улстай хийж тус улстай хийж буй импортын 90 хувь, экспортын 75 орчим хувь нь зөвхөн Замын-Үүдийн боомтоор дамждаг. Ийм учир дэд бүтцийг анхааран олон боломжыг нээж өгөх шаардлагатай ба үүнийг шийдвэрлэх төслүүдийг дэмжиж, илүү таатай нөхцөл бүрдүүлэх замаар хоѐр улсын худалдааны хэмжээг цаашид тогтвортой нэмэгдүүлэх хэрэгтэй билээ. Стратегийн түншлэлийн харилцааны худалдаа эдийн засаг болон хамтын ажиллагааны салбарт хөндөгдөж байгаа хоѐр улсад нааштайгаар түргэн хугацаанд шийдвэрлэвэл зохих дараагийн асуудал бол дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулах асуудал юм. Монгол улсын хувьд дэд бүтэц хөгжлийн анхан шатандаа байгаа.Дэд бүтэц бол эдийн засгийн хөгжилд тэргүүн байр эзэлдэг.Газар нутгийнхаа онцлогт тохируулан дэд бүтцээ хөгжүүлэх хэрэгтэй билээ. Монгол улсын хувьд уул уурхайн бүтэгдэхүүний ашиглалт, дэд бүтэц болон хөрөнгө оруулалт гэсэн гурван зүйлийг уялдуулан хөгжүүлбэл Монгол улсын онцлогт нийцэх баийм боломж ч бүрэн бий.Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Зябао 2010 онд Монгол улсад айлчлахдаа уул уурхай, дэд бүтэц болон хөрөнгө оруулалт гэсэн гурван чиглэлийг уялдуулан хөгжүүлэх бодлогыг дэвшүүлсэн.Энэхүү бодлого нь хоѐр орны цаашдын хамтын ажиллагаанд бүрэн нийцэж байгаа билээ. 3. Талууд
Монгол,
Хятадын
худалдаа,
эдийн
засгийн
хамтын
ажиллагааг
хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг аль болох эрт шинэчлэн байгуулж, хоѐр талын худалдаа,
эдийн засгийн хамтын
ажиллагааг
чиглүүлэн,
цэгцтэй
урагшлуулан хөгжүүлнэ. Монгол улсын зүгээс байгалийн баялаг ихтэйгээрээ давуу талтай бол Хятад улс хөрөнгө, техникийн хувьд өргөн боломжтой. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх нөөц боломж байгаа ба уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, газрын тос, хөдөө аж ахуйн салбарт өргөн хүрээнд, хурдан хугацаанд хамтран ажиллах боломжтой юм. Энэхүү худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг эрт шинэчлэн байгуулах нь манай хоѐр улсын хөгжлийн шатыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй юм. 33
Э‐Транс Ложистикс ХК Үнэт цаасны танилцуулга. “График 1 худалдааны өсөлт” http://www.bdsec.mn/files/pdf/ETrans_Logistics_investor_presentation_Mon.pdf
24
Урт хугацааны тогтвортой, үр ашигтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бол хоѐр орны төрийн харилцаа гүнзгийрэн хөгжих материаллаг үндэс суурь юм. Юун түрүүнд хамтын ажиллагааг бататган бэхжүүлэхийн тулд хоѐр орны харилцан итгэлцэл, ялангуяа хоѐр орны иргэд хоорондын харилцан итгэлцэлийг нэмэгдүүлэх, Монголын тал холбогдох хууль эрхээ бүрэн сайжруулж түүний тогтвортой байдал, залгамж чанарыг баталгаатай болгож Хятад – Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хоѐр талынхаас олон талынх болж өргөжих шаардлагатай билээ. Хоѐр. Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа Ямарваа нэгэн улсын хөгжил дэвшил, цаашдын ирээдүй нь тухайн улсын эдийн засгийн өсөлт хөгжилттэй ямагт уялдаа холбоотой байдаг. Эдийн засгийн өсөлт хөгжилд хамгийн чухал зүйл бол хөрөнгө оруулалт байдаг. Тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар эдийн засгийг хөгжүүлэх чухал хөшүүргийг олж авдаг сайн талтай. Хөрөнгө оруулалтыг зөв удирдвал түүнийг дагаж гадны шинэ техник технологи, мөнгөн болон биет хөрөнгө, удирдлага менежмент нэвтэрч удаан хугацааны хөгжлийн үндэс болдог. Гэхдээ хэт хяналтгүй орхивол богино хугацаанд тухайн орны эдийн засгийг тоон дүнгээр өсгөсөн ч бодит өсөлт бологүйгээр тухайн орны эдийн засгийг доройтуулах нь бий. Иймд гадаадын хөрөнгө оруулалт Монголын эдийн засагт өгөөжтэй, Монгол улсын эрх ашигт нийцсэн байх шаардлагатай юм. Өнөөдөр Монгол улсын эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалт ялангуяа жижиг дунд үйлдвэрт гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь улс орны үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулах, мэдээллийн шинэ технологийг эзэмших, ажиллах хүчнийг чадваржуулах сайн талтай ба хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж улмаар үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэртэй гэж үздэг. Манай орон зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хөрөнгө оруулалтын хэмжээ байнга өссөөр байгаа ба ялангуяа сүүлийн жилүүдэд төр засгаас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр нилээд ажил хийсний дүнд нийтдээ 8.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна 34 . Монгол улсын хувьд хоѐр хөрштэй хийх хамтын ажиллагааны хамгийн эрчимтэй хөгжиж байгаа
34
“БНХАУ‐ын эдийн засгийн байдал, цаашдын чиг хандлага, Монгол улсын эдийн засагт нөлөөлөх нь” Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Стратеги СудлалынХүрээлэн. УБ, 2012 51‐р тал
25
хэлбэр бол хамтарсан үйлдвэр барихзамаар манай улсын эдийг засгийн салбаруудад хөрөнгө оруулж байгаа явдал гэж үздэг. Монголд 1990 оноос эхлэн худалдаа, нийтийн хоол зэрэг хөрөнгөоруулалт
бага
шаардах салбарт гадаадын хөрөнгө оруулалт багахан хэмжээгээр орж тухайн үед эдгээр салбарын хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын нилээд хувийг эзэлж байсан бол сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, улмаар нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувийг бүрдүүлэх болсон бөгөөд цаашид ч өсөх магадлалтай байгаа билээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг орж буй хөрөнгийн хэлбэрээр нь шууд хөрөнгө оруулалт, санхүүгийн хөрөнгө оруулалт, бусад хөрөнгө оруулалт гэж ангилдаг35 бөгөөд өнөөгийн байдлаар Монгол улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт голлож, хөрөнгийн зах зээлээр дамжин компаниудын хувьцаа, өрийн бичиг худалдан авдаг санхүүгийн хөрөнгө оруулалт харьцангуй бага хувийг эзэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд манайд ашигтайгаар нөлөөлж байгаа нэгэн шинэ хүчин зүйл бол Европ, Америк төвтэй дэлхийн уламжлалт зах зээл Ази, тэр дундаа БНХАУ руу чиглэн шилжиж байгаа явдал юм. Монгол улс ч 2008 онд батлагдсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын дагуу томоохон ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулахаар шийдвэрлэсэн нь хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдэхэд нөлөөлсөн юм. Үүний сацуу бид уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц болон хөрөнгө оруулалт зэрэг стратегийн чухал салбаруудад эрх ашгийн тэнцвэр, аюулгүй байдлын хэмжүүрийг аль болох эртнээс тогтоох төрийн хар хайрцагны бодлогыг боловсруулж нарийн судалгаа тооцооны үндсэн дээр эрх зүйн зохицуулалтыг сайтар хийх зайлшгүй шаардлагатайг дурьдан стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх нь чухал юм.
35
“Монголын бизнесийн орчин, гадаад худалдааны Цагаан ном” УБ, 2011 33‐р тал
26
Зураг 1. Монгол улсад бүртгэгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, салбараар36
Гадаадын хөрөнгө оруулалтын газрын статистик мэдээгээр Хятадын Монгол дахь хөрөнгө оруулалтаас 2,5 тэрбум ам доллар буюу 71,8 хувь нь геологи, уул уурхайн салбарт ноогдож байна. Хятадаас Монголд оруулах хөрөнгө оруулалтын хурдац нэмэгдэж буйн бас нэг шалтгаан бол Хятад, Монгол хоѐр орны эдийн засгийн бүтэц адилгүйн улмаас хоѐр талын эдийн засгийн хамтын ажиллагаанд маш хүчтэй харилцан нөхөх чанартайд оршино. Тухайлбал Монгол улсын зэс, нүүрс, төмөр, газрын тос зэрэг ашигт малтмалын нөөц баялаг нь Хятадын өндөр хурдацтай эдийн засгийн хөгжилд дутагдаж буй түүхий эдийг нөхөхөд хэрэгтэй юм. Дээр нь газарзүйн ашигтай байрлалтай болохоор Хятад улс улам бүр том үйлдвэр, аж ахуйн газар нээж ажиллуулах хөрөнгө оруулалтыг Монголын зах зээлд, ялангуяа уул уурхайн хайгуул, олборлолтонд оруулж байна. Үүнтэй холбогдуулан
хөрөнгө
оруулалтын
бодлого
түүнтэй
холбогдох
хууль
тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай ба тогтвортой байдлыг хадгалан хоѐр улсын аж ахуйн нэгжүүдийн харилцаа, солилцоог бэхжүүлж гол нь байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэх хөрөнгө оруулалт хийхийг хоѐр тал тууштай дэмжин стратегийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрт тусгасан билээ. Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын үндсэн зорилго нь гадаадын хөрөнгө оруулагчдад татварын болон бусад хөнгөлөлт, урамшуулал олгох, тэдгээрийн өмчлөх эрх, хөрөнгө оруулалтыг хамгаалах хууль эрх зүйн баталгааг хэрэгжүүлэх, хүнд суртлыг арилгахад оршдог. Монгол улс зах зээлийн харилцаанд 36
Монгол улсад бүртгэгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт http://www.mongolianminingjournal.com/content/51030.shtml
27
шилжсэнээр гадаадын хөрөнгө оруулалтанд онцгой анхаарал хандуулж эдийн засгийн тасралтгүй хөгжлийн чухал хүчин, эх сурвалж хэмээн үзсээр ирсэн. Энэхүү үзэл баримтлал нь Монгол улсын Үндсэн Хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын болон хоѐр талын гэрээ, хэлэлцээгээр баталгаажиж хамгаалагдсан байдаг. Нөгөөтэйгүүр манай Засгийн Газраас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хууль зүйн орчныг бий болгож 1993 оноос Монгол Улсын “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”-г хэрэгжүүлсэн37. Мөн 2005 оноос манай улсын Засгийн газраас “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”г эдийн засгийн тэргүүлэх ач холбогдол бүхий хүнд үйлдвэр, уул уурхай, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарын хүрээнд дэс дараалалтай зохион байгуулж гадаадын хөрөнгө оруулагчдыг дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцох шинэ боломжийг нээж өгсөнөөрөө нэн ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм38. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011-2012 онд оргилдоо хүрээд 2013 оноос хөрөнгө оруулалт бага зэргээр татарч байна (зураг 2).Энэ нь хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй. Тухайлбал, Хятадын эдийн засгийн удаашрал, Монголын хууль эрх зүйн тогтворгүй байдал, мөн техник технологи, машин тоног төхөөрөмжийн зах зээлийн эрэлт тодорхой хэмжээгээр ханаж байгаатай холбоотой байж болох юм.Ялангуяа хууль эрх зүйн тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, 2001 оны 11 сар болон 2002 оны 1-р сард тус тус Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт өөрчлөлт орсны дараа гадаадын шууд хөрөнгө оруулалт 25 сая ам.доллараас 7 сая ам.доллар болтол буурч байжээ. Түүнчлэн 2012 оны 5-р сард батлагдсан “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ауйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хууль баталсны дараагаас 2012 оны гуравдугаар улиралд 1348 сая ам.доллар байснаа дөрөвдүгээр улиралд 600 сая ам.доллар хүртэл багасчээ 39 . Иймд хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй байгаа нь гадаадаын хөрөнгө оруулагчдыг үргээх томоохон хүчин зүйл болсон гэж дүгнэх үндэслэлтэй юм.
37
“Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тойм” УБ, 2010 6‐р тал http://www.politics.news.mn/content/158061.shtml 39 http://www.mongolianminigjournal.com/content/51030.shtml 38
28
Зураг 2. Монгол улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт, улирлаар
Эх сурвалж : http://www.mongolianminingjournal.com Иймээс манай улс хөрөнгө оруулалтын орчноо улам төгөлдөржүүлэх, хөрөнгө оруулалтын орчинд таагүй нөлөөлж буй хүчин зүйлийг цаг тухайд нь тодорхойлон түүнийг цаашид засварлах, сайжруулах арга хэмжээ авах, дунд болон урт хугацааны аль салбарт ямар чиглэлээр гадаад хөрөнгө оруулалтыг түлхүү хийхийг Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусган тодорхойлох зэрэг юм. Хятадын хөрөнгө оруулагчдын гол сонирхол бол манай улсын баялгийг түүхийгээр нь ямар ч анхан шатны боловсруулалт хийлгүй шууд урагшаа зөөхөд чиглэгдэж байна. Иймд Монгол улс уул уурхайн болон мал аж ахуйн түүхий эдийг эх орондоо эцсийн боловсруулалт хийж гадаад зах зээлд гаргах эрх зүйн зохицуулалтын асуудлыг хоѐр хөршийнхөө сонирхлыг харгалзан зохицуулж, тэгш тэнцүү байдлыг хангахад олон улсын стандарт жишгийн дагуу харилцан ашигтай байх зарчмаар шийдэх шаардлагатай байгаа билээ. Монгол улсын эрчимтэй хөгжилд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үр ашгийг нь дээшлүүлэхийн тулд манай орны хөрөнгө оруулалт шингээх чадавхийг дээшлүүлэх явдал чухал ач холбогдолтой юм. Энэхүү хөрөнгө оруулалтын нааштай орчинг бий болгохын тулд мэдээж хууль эрх зүйн орчин маш чухал. Тиймийн учир стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрт тусгаж өгсөнчлөн
29
Засгийн газар хоорондын хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлэн түүнийг улам нарийн боловсруулж хоѐр улсын хөрөнгө оруулагчдын хууль ѐсны эрх ашгийг хамгаалж хоѐр талдаа хожоотой, ил тод, хяналттай үйл ажиллагаа явуулах нь зүйтэй юм. Гурав. Эрдэс баялаг, эрчим хүчний хамтын ажиллагаа Байгалийн нөөц баялгаар баялаг Монгол улс нь Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал түнш болж бйгаа билээ. Монгол улсын Хятад руу экспортлож буй гол бүтээгдэхүүнээс нүүрс, зэсийн баяжмал, жоншны баяжмал, боловсруулаагүй газрын тос гэх мэт эрдэс баялагууд тэргүүлдэг (Зураг 3). Зураг 3. Монгол Улсын экспортын гол нэрийн бараа Нэгж
2009
2010
2011
2012
Мян.тн
7113.2
16726.2
21296
20915
Мян.баррель
1938.5
2070.8
2553.7
3568
Тн
568
2048.6
414.6
821.2
Зэсийнбаяжмал
Мян.тн
587
568.7
575.9
574.3
Жоншныбаяжмал
Мян.тн
314
405.6
407.1
428.9
Нүүрс Боловсруулаагүй газрын тос Малындайварбүтээгдэхүүн
Эх сурвалж: Монгол улсын статистикийн эмхэтгэл 2012 он БНХАУ улс 1998 оноос гадагш гарах стратегийн бодлогын хэрэгжилтийг дэвшүүлсэн. Улмаар 2001 онд албан ѐсоор Х таван жилийн төлөвлөгөөнд оруулан хэрэгжүүлснээс хойш арван жилийн хугацаанд Хятадын хилийн чанад дахь хөрөнгийн хэмжээ 10 дахин нэмэгджээ. Энэхүү ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт нь Монгол улсын хувьд дийлэнх хувь нь уул уурхайн салбар болон эрчим хүчний хөрөнгө оруулалтад давамгайлдаг билээ. Тийм учраас эрдэс баялаг болон эрчим хүчний хөрөнгө оруулалтад ихээхэн анхаарч, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж хоѐр тал үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй юм. БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээ эрс өсч буй явдал Монголын уул уурхайн салбарын хөгжлийг нэг талаас тэтгэж, нөгөө талаас ганц зах зээлээс хэт хараат болох, том гүрний түүхий эдийн хавсарга болох эрсдэлийг давхар авчирж байгаа юм. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Эрчим хүч, эрдэс баялгийн салбарын бодлого”-ын талаар тусгайлан оруулж, “Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхдээүндэсний
30
аюулгүй байдлын баталгааг хангахыг
чухалчилж, түүхий эдийн хавсарга болохоос сэргийлэхээр” заажээ 40 . Гэвч өнөө үед экспортын дийлэнх хувь Хятад улс руу гардаг, боловсруулах аж үйлдвэр байхгүй зэрэг нь манай улс түүхий эдийн хавсарга улс болох үндсэн шалтгаан гэж үзэж байгаа ба энэ байдлыг саармагжуулахын тулд эрчим хүчний эрэлт өндөр зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох, боловсруулах аж үйлдвэр барих явдал тулгамдаад байгаа билээ. Төмөртэй овоо орд газар нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байршилтай, ашигт малтмалын төрөлд цайр, хар тугалга олборлодог бөгөөд Монгол улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан ба Хятад улстай хамтын ажиллагааны төслийг байгуулан ажиллаж байгаа 41 . Энэхүү харилцаа, хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн, дараа дараачийн том болон дунд хэмжээний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлнэ хэмээн дээрх стратегийн хөтөлбөрт тусгаж өгсөн байна. Эрчим хүчний салбарт манай хоѐр улсын гадаад худалдаа болон хөрөнгө оруулалтад томоохон байр суурь эзэлдэг эрдэс бол нүүрс билээ.Хятад улс эрчим хүчнийхээ дөрөвний гурвыг чулуулаг гаралтай түүхий эдээс, үүний дотор дийлэнхийг нүүрснээс гарган авдаг, дэлхийн хамгийн их нүүрс хэрэглэгч улс юм42. Энэ үндсэн дээр стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрт хоѐр улсын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу нүүрсний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн технологи, эдийн засгийн боломжтой нөхцөлд нүүрс болон химийн үйлдвэрлэлийн салбарт идэвхитэй хамтран ажиллах ба аж ахуйн нэгжүүдэд эрх зүйн таатай нөхцөл бүрдүүлж санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон билээ. 2010 оны Бритиш Петролиумын эрчим хүчний статистикийн судалгаагаар дэлхий дээр нүүрсний
нөөцөөрөө
АНУ,
ОХУ,
БНХАУ,
Австрали,
Энэтхэг
улс,
нүүрс
олборлолтоороо БНХАУ 2009 онд 3,05 тэрбум тонн нүүрс олборлосон нь дэлхийн нүүрсний 45,89 хувийг тус улс дангаараа хэрэглэжээ 43 . БНХАУ нүүрсний баялаг нөөцтэйгээс гадна дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч, хэрэглэгч орон юм.
40
“Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” УБ, 2010 http://www.nsc.gov.mn/?q=node/119 41 Б.Индра “Хятадын хөрш орнууд дахь гео‐эдийн засгийн бодлого, тулгарч буй сорилт” Стратеги судлал УБ, 22‐р тал 42 http://www.worldcoal.org/.../‐statistics/ 43 http://www.mbendi.com/indy/ming/coal/as/cj/p0005.htm#Companies
31
Зураг 4Хятад улсын эрчим хүчний эх үүсвэр 2011 он
Эх сурвалж: http://www.news.bjx.com.cn/html/20121030/398080-2.shtml Дээрх үзүүлэлтүүдээс харахад хэдийгээр Хятад улс нүүрсний нөөц ихтэй ч өндөр чанартай коксжих нүүрсний нөөц багатай. Иймд өндөр чанартай коксжих нүүрсийг импортоор авдаг бөгөөд хүн ам төвлөрсөн өмнөд мужид далайн боомтоор нүүрс тээвэрлэн хүргэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. 2011 онд Монгол улс Хятадад хамгийн их коксжих нүүрс экспортлосон орон болсон бөгөөд
2012 оны
тавдугаар сарын байдлаар Монгол коксжих нүүрсийг мөн их хэмжээгээр экспортлоод байгаа юм. Монголоос Хятад руу экспортлосон нүүрсийг төрлөөр нь авч үзвэл эрчим хүчний нүүрс 45.72 мянган тонн, коксжих нүүрс 1.2 сая тонн, хүрэн нүүрс 43.51 мянган тонн тус тус байна44. Үүн дээрээс харахад Монгол Хятад хоѐр улс аль аль нь нүүрсний нөөцөөрөө баялаг бөгөөд нүүрсний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж харилцан нөхөх зорилгоор хамтран ажиллах шаардлагатай болж байгаа юм. 1.
Талууд холбогдох аж ахуйн нэгжүүд Тавантолгой, Оюутолгой зэрэг том төсөлд харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй явуулахыг үргэлжлүүлэн дэмжинэ.
2. Монгол улс уул уурхайн бүтээгдэхүүнийг нутагтаа гүн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг Хятадын тал дэмжинэ. Талууд хоѐр талын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу Монгол улсын Сайншандын үйлдвэрийн паркын бүтээн байгуулалт, менежмент, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт зэрэг чиглэлд идэвхтэй хамтран ажиллахыг дэмжинэ. 44
“БНХАУ‐ын эрчим хүчний эрэлт, Монгол – Хятадын уул уурхайн салбарын харилцаа” Стартеги судлал сэтгүүл УБ, 2013 14‐р тал
32
3. Талууд газрын тосны салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлнэ. Тамсаг, Зүүнбаянгийн газрын тосны төслийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Монголын тал холбогдох төслүүдийг тогтвортой хэрэгжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ. Хятадын тал өөрийн улсын аж ахуйн нэгжүүдийг Монгол улсын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барихад туслахыг дэмжих, мөн Хятад Монголын хоѐр талын аж ахуйн нэгжүүд харилцан ашигтай байх, хамтдаа хожих
үндсэн
дээр зах зээлийн
зарчмын
дагуу
газрын
тосны
бэлэн
бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх боломжийг нааштайгаар судална. Хятад улс одоогийн байдлаар газрын тосны үйлдвэрлэлээрээ дэлхийд дөрөвдүгээрт ордог ба 1993 оноос эхлэн газрын тос импортлож эхэлсэн бөгөөд эрчим хүчний хэрэглээнийхээ 20 орчим хувийг газрын тосноос хангаж, үүнээс талыг нь дотооддоо үйлдвэрлэж талыг нь импортоор нийлүүлдэг. Асар их газрын тосны хэрэглээгээ хангахын тулд Хятад улс дотоодод байгаа нөөц бололцоогоо ашиглан дэлхийд дээгүүрт ордог газрын тос үйлдвэрлэгч болсон ба одоогоор дотоодын газрын тосны үйлдвэрлэлийн 85 хувийг хуурай газраас, 15 хувийг далайгаас олборлож байгаа юм. Монгол улс мөн Хятадад тодорхой хэмжээний газрын тос нийлүүлдэг. Хятадын хөрөнгө оруулалттай Петрочайна Дачин Тамсаг, Дуншен Газрын тос ХХК гэсэн хоѐр компани Монголын газрын тосны салбарт зонхилдогбөгөөд олборлосон газрын тосоо Хятадад шууд гаргадаг ба Монгол дахь газрын тосны олборлолт жилээс жилд нэмэгдсээр байна. Өнөөг хүртэл газрын тосны хайгуулын үйл ажиллагаа 10 гаруй жил үргэлжилж байгаа боловч эдийн засгийн үр ашиг бүхий нөөц илрүүлж, үйлдвэрлэлтийн олборлолт явуулах хэмжээнд хүрч чадахгүй байгаа нь газрын тосны үйл ажиллагаа нь бусад ашигт малтмалтай харьцуулахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаарддаг, эрсдэл өндөртэй байдаг тус салбарын үйл ажиллагааны онцлогтой холбоотой. Түүхий эдийн үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад өсөж байгаа нь газрын тосны компаниудын
хайгуул,
олборлолтын
үйл ажиллагаанд
хөрөнгө оруулах
сонирхол эрс нэмэгдэж байна. Нөгөөтэйгүүр Хятад улс эдийн засгийн хурдац, аюулгүй байдлаа хангах зорилгоор эрчим хүчний шинэ бодлого явуулах болсон нь манай улсын газрын тосны салбарын хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх болсон. Петрочайна Дачин Тамсаг ХХК нь 2006 онд газрын тосны үйл ажиллагаанд 80 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ба Доншен Петролиум ХХК-ийн хувьд 33
Зүүнбаян, Цагаан элсийн орд газруудад олборлолт хийснээр газрын тосны үйл ажиллагаанд нийт 52 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна45. Өнөөгийн байдлаар Петрочайна Дачин Тамсаг ХХК-д 88, Доншен Петролиум ХХК-д 83 нийт 163 монгол хүн ажиллаж байгаа46 бөгөөд цаашид Тамсагийн сав газарт газрын тосны үйл ажиллагааны цар хүрээ өрөгжихийн хэрээр манай улсын төсөвт оруулах орлогын хэмжээ нэмэгдэх, үндэсний нарийн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэгдэх, техник технологи хөгжих, улмаар манай улсын алслагдсан зүүн бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд томоохон түлхэц болох учир эдгээрийн хамтын ажиллагааг хөгжүүлэн холбогдох төслүүдийг тогтвортой хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай юм. Зургаа. Худалдааны хамтын ажиллагаа 1. Талууд худалдааны хэмжээг улам бүр нэмэгдүүлж, худалдааны бүтцийг сайжруулна. Автомашин, машин механизм, хөнгөн үйлдвэрийн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлнэ. 2.
Талууд Монгол, Хятадын аж ахуйн нэгж, байгууллагуудыг нөгөө талд зохион байгуулагдаж буй олон улсын тендер шалгаруулалтад тэгш эрхтэй оролцох боломжоор хангана.
3. Талууд хоѐр улсын аж ахуйн нэгж, байгууллагууд нөгөө талынхаа зохион байгуулж буй үзэсгэлэн, яармаг худалдаанд оролцоход нь дэмжин туслалцаа үзүүлнэ. Хятадын тал Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудыг БНХАУ-д зохион байгуулагддаг Евроазийн олон улсын үзэсгэлэн, ЗХА-ын худалдаа, хөрөнгө оруулалтын экспо, Хятадын баруун бүсийн олон улсын үзэсгэлэн, Бүх Хятадын импорт, экспортын үзэсгэлэн, Монгол, Хятад, Оросын худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт зэрэг арга хэмжээнд цаашид ч идэвхтэй урьж оролцуулна. Монгол, Хятадын эдийн засгийн форумын механизмыг бий болгох Монголын талын саналыг Хятадын тал идэвхтэй судлан үзэхээ илэрхийлэв. 4.
Талууд гааль, чанарын хяналт, шалгалт зэрэг байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангах болон амьтан, ургамлын хорио цээрийн хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгож бэхжүүлнэ.
45
С.Энхцэцэг “Монгол – Хятадын газрын тосны салбар дахь хамтын ажиллагаа” Монгол Хятадын харилцаа жарнаас жаранд УБ, 2010 122‐р тал 46 Мөн тэнд 124‐р тал
34
5.
Хоѐр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бизнесийн салбарын гүйцэтгэх үүргийг улам бүр идэвхжүүлэхээр хоѐр тал санал нэгдэв. Талууд өөрсдийн аж ахуйн нэгжүүдийг нөгөө талдаа худалдааны нийгэмлэг байгуулж идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг нь дэмжих бөгөөд аливаа бэрхшээл, асуудлыг шийдвэрлэхэд нь туслалцаа үзүүлнэ.
2012 оны байдлаар Монгол Хятадын худалдааны эргэлт 5921.2 сая ам.доллар болсон нь Монголын гадаад худалдааны эргэлтийн 53.2 хувийг эзэлж байна (Зураг 5). Зураг 5. Гадаад худалдааны нийт эргэлт, улсаар, (сая.доллар) Улс
2009
2010
2011
2012
Нийт
4023.1
6108.6
11415.9
11123
БНХАУ
1932.5
3437.2
6463.7
5921.2
ОХУ
841
1129.4
1721
1927
АНУ
117.6
164.9
541.4
539.5
Канад
155
163.9
219.1
214.5
Япон
101.6
199.2
501.2
507.2
Бусад
875.4
1014
1969.5
2013.
БНХАУ нь манай худалдааны хамгийн том түнш бөгөөд Монгол – Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээг өргөтгөх, эдийн засгийн харилцааны түвшинг дээшлүүлэх зорилгоор 2006 онд хоѐр тал “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” байгуулах нэгдсэн тохиролцоонд хүрсний дагуу БНХАУ-ын дэд дарга Си Жиньпиний манай улсад хийсэн албан ѐсны айлчлалын үеэр хөтөлбөрт гарын үсэг зурсан. Уг хөтөлбөрт уурхай, ашигт малтмал, геологи, дэд бүтэц, түлш эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал зэрэг
15 гол салбарт хамтын
ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр заасан билээ. Хоѐр тал худалдааны бараа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, тарифын бус хоригийг багасгаж, худалдааны таатай нөхцлийг бүрдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, ашигт малтмалыг нээн ашиглах, уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, авто зам, төмөр зам зэрэг дэд бүтэц байгуулах чиглэлээр 35
хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилт дэвшүүлсэн нь амжилттай хэрэгжиж байгаа билээ. Мөн хоѐр орны худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд 1994 онд батлагдсан “Монгол улсын гадаад бодлогын чиг баримтлал” нааштай нөлөөлсөн бөгөөд тус баримт бичигт, Монгол улс нь гадаад бодлогын хувьд БНХАУ болон ОХУтай сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэхийг тэргүүлэх чиг хандлага болгоно гэж заасан билээ. Монгол улс болон БНХАУ-ын эдийн засгийн харилцааг олон талаас нь авч үзвэл, нөхцөл бололцоо хангалттай их байгаа юм. Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн улсуудын хувьд тус хоѐр орон улс төрийн систем харгалзахгүйгээр зах зээлийн тодорхой чиг шугамыг баримталж байгаа. БНХАУ-н эдийн засгийн өсөлт болон хурдацтай хөгжлийг даган түүхий эд, эрчим хүчний хэрэгцээ байнга өсч буй бөгөөд тэрхүү эрэлт хэрэгцээг нь Монгол улс зэс, алт зэрэг ашигт малтмал, нүүрс нефт зэрэг эрчим
хүчний
баялаг
материалаараа
хангах
боломжтойнь
манай хоѐр улсын
худалдааны хамтын ажиллагаа нааштайгаар хөгжихөд нөлөөлж байгаа юм. Худалдааны хамтын ажиллагааны хүрээнд 2011 оны 6-р сард батлагдсан Монгол улс – БНХАУ хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, харилцан ашигтай, хамтаар хожих хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж, хамтын хөгжлийг урагшлуулах нь Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны өнө удаан хугацааны хөдөлгөгч хүч байх болно47 гэдгээ мэдэгдсэн ба эдийн засгийн хөгжлийн стратегийн үндсэн дээр хоѐр улсын худалдааны бүтцийг сайжруулж харилцан хөрөнгө оруулалтыг дэмжин худалдаа хөрөнгө оруулалтын тогтвортой өсөлтийг хадгалах нь чухал билээ. Үүнээс гадна худалдаа эдийн засгийн салбар дахь стратегийн түншлэлийн дунд, урт хугацааны хөтөлбөрт эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагаа болон эрдэс баялаг эрчим хүчний хамтыг ажиллагаа зэргийг хөгжүүлэх талаар санал оруулсан бөгөөд мөн зам тээврийн хамтын ажиллагаа, санхүүгийн хамтын ажиллагаа, байгаль хамгаалах, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа болон хилийн бүсийн хамтын ажиллагаа, барилгын салбарын хамтын ажиллагаа гэх мэтчилэн бусад салбаруудын хамтын ажиллагааны цаашдын үйл явцыг улам гүнзгийрүүлэх тал дээр талууд
47
“Монгол улс – БНХАУ хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл” УБ, 2011
36
орхигдуулалгүй энэхүү хөтөлбөрт хамруулан хамтран ажиллахыг дэмжиж байгаа билээ. Хятад улсын хувьд өөрийн улсын эдийн засгийн хөгжлийн стратегийн үндсэн дээр хоѐр талын худалдааны бүтцийг сайжруулж, харилцан хөрөнгө оруулалтын тогтвортой өсөлтийг хадгалан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг
идэвхтэй
хэрэгжүүлж,
эдийн
засаг,
худалдаа,
шинжлэх
ухаан,
технологийн хамтын ажиллагааны комисс, уул уурхай эрчим хүчний хамтын ажиллагааны комисс болон бусад хамтын ажиллагааны механизмыг ашиглан хоѐр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цэгцтэй хөгжүүлэхээ хоѐр улс тохиролцон хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаа билээ. 2.3. Нийгэм, Хүмүүнлэг, Олон улс бүс нутгийн хамтын ажиллагааны салбар дахь стратегийн түншлэл Хятад Монгол хоѐр улс нь 1951 онд соѐлын харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл олон салбарт соѐлын солилцооны хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн билээ. 1994 онд “Хятад,
Монголын
соѐлын хамтын ажиллагааны
гэрээ”
48
хоѐр орны хооронд
боловсролын салбарт 2006-2010 онд “Хамтран ажиллах төлөвлөгөө” болон “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн Газар хооронд 2010-2013 онд хэрэгжүүлэх соѐлын солилцооны төлөвлөгөө”
49
зэрэг баримт бичиг байгуулсан нь хамтын
ажиллагааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2008-2009 оны хичээлийн жилд БНХАУ-ын Засгийн газрын зардалаар 220 оюутан мэргэжил дээшлүүлэгчид, ӨМӨЗОны Ардын Засгийн газрын тэтгэлэгээр 592 оюутан Хятад улсад суралцаж байсан нь хоѐр
орны
хооронд
2006-2010
онд
боловсролын
салбарт
хамтран
ажиллах
төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байсан ажил юм.Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрт хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлж, иргэд хоорондын найрсаг харилцааг нэмэгдүүлэн, түншлэлийн харилцааны нийгмийн үндэс суурийг бэхжүүлнэ гэдгээ тусгасан бөгөөд энэхүү харилцааг цаашид улам хөгжүүлэх нь хоѐр улсын ард иргэд хийгээд улс хоорондын харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэх юм.Хятад, Монголын хөгжлийн түвшинд тодорхой зай байгаа нөхцөлд 48
Н.Улаан‐Од “БНХАУ болон Монгол улсын хоёр талын харилцааны тухай өгүүлэх нь”Стратеги судлал УБ,2008№42 70‐р тал 49 “Монгол улсын гадаад бодлогын үйл ажиллагаа: хоёр талын харилцаа” Монгол улсын гадаад бодлогын хөх ном 2007‐2011УБ, 2011 29‐р тал
37
Монгол оюутнуудыг Хятад улсад сургах нь манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тустай төдийгүй хоѐр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ашигтай. Мөн үүнээс гадна Хятад болон Монгол улс нь хятад судлалын боловсролын ажлаа эрчимжүүлж хоѐр орны хамтын ажиллагааг хэрэгжүүлэх залуучуудыг бэлтгэх нь чухал билээ. Энэхүү салбарт соѐлын өдрүүд, төрөл бүрийн үзэсгэлэн, киноны өдрүүд ээлжлэн зохиодог уламжлал сэргэн өргөжиж хоѐр орны нийслэлд харилцан соѐлын төв нээх тохироо хэрэгжиснээр олон нийт хүмүүнлэгийн харилцаа мэдэгдэхүйц өргөжсөн билээ. Энэ хүрээнд хоѐр улс нь стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд : Монголын тал Хятад улсад соѐлын төв байгуулахад холбогдох дэмжлэг үзүүлэх, Монголд их дээд сургуулийн хотхон байгуулахад идэвхтэй оролцох, соѐлын биет бус өвийг хамгаалах чиглэлд Монголын талтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгааг Хятадын тал илэрхийлэн Кунзийн институт, Монгол дахь Хятадын соѐлын төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээ монголын тал илэрхийлэв50. Монгол улс сүүлийн арван жилд БНХАУ-тай шинжлэх ухаан, технологийн салбарт идэвхитэй хамтран ажиллаж, олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн дотор цөлжилттэй тэмцэх, Монголд технологи дамжуулж төв байгуулах, хүнсний ургамал нутагшуулах зэрэг төслүүд хамрагдаж байгаа билээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао 2010 онд Монгол улсад албан ѐсны айлчлал хийх үеэрээ соѐл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар тодорхой ярилцсан бөгөөд залуучуудын солилцооны механизмыг бий болгоход анхаарлаа хандуулж буйгаа илэрхийлж, ирэх таван жилд 300 залуучуудыг Хятадад зочлуулах, 1000-аас доошгүй оюунтныг БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах бөгөөд түүний дотор бакалаврын зэрэг горилох оюутны тоог 200-аас доошгүй байлгана хэмээн мэдэгджээ
51
. Мөн хүүхэд, залуучуудын солилцоог бэхжүүлэх нь хоѐр улсын
харилцааны ирээдүйн хөгжилд стратегийн ач холбогдолтой бөгөөд хоѐр улсын хүүхэд, залуучуудын төлөөлөгчдийн харилцан айлчлалыг идэвхтэй хэрэгжүүлж, цар хүрээг нь өргөтгөн улмаар механизм бий болгох нь чухал юм.
50
“БНХАУ‐ын хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл” Өнөөгийн Хятад,УБ, 2012 №1 (6) 51 “БНХАУ‐ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао Монгол улсад айлчиллаа” http://www.olloo.mn/m/modules.phpname=News&file=article&sid=1172070
38
2011 онд баталсан хоѐр улсын стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд тодорхой тусгаагүй авч 2013 оны стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрт оруулсан талуудын хамтын ажиллагаа бол шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа байсан бөгөөд Монгол, Хятадын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хамтарсан хорооны хүрээнд хоѐр талын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг урагшлуулна гэж хоѐр улс үзсэн ба Хятад улсын туршлагыг ашиглан Монгол улсын шинжлэх ухаан, технологийн тогтолцоог өөрчлөх, шинжлэх ухаан, технологи инновацийн шинэ тогтолцоо бий болгоход хамтран ажиллана гэж үзжээ. Мөн Монгол улсад анхны шинжлэх ухааны паркыг байгуулахад стратегийн төлөвлөлт, зөвлөгөө өгч Хятадын өндөр технологийн аж ахуйн нэгж болон шинжлэх ухааны үйлчилгээний салбар Монгол улсад үйл ажиллагаа явуулахыг чиглүүлнэ гэж манай хоѐр улс үзсэн юм. Монгол – Хятадын стратегийн түншлэлийн нийгмийн үндэс суурийг бэхжүүлэх болон харилцан ойлголцол найрсаг хандлагыг улам нэмэгдүүлэхэд хүмүүнлэгийн салбарын харилцаа, хоѐр орны ард түмний солилцоо өдрөөс өдөрт гүнзгийрэн идэвхжиж байгаа явдал чухал ач холбогдолтой билээ. Үүнтэй уялдуулан аялал жуулчлалын салбар мөн хурдацтай хөгжиж байгаа бөгөөд аялал жуулчлал нь эдийн засгийн голлох салбаруудын нэг мөн. Аялал жуулчлалын бүс нутагт аялал жуулчлалын нэгээхэн хэсэг болох байгалийн үзэсгэлэнт газрууд, түүх соѐлын дурсгалууд болон нийгмийн дэд бүтцийн түлхүү хөгжлийн давуу талыг түшиглэн аялал жуулчлалын өөрийн онцлог үйлчилгээний ялгааг харгалзан хөгжих чиглэлийг баримталж ирсэн билээ. Монгол улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдлыг харахад харьцангуй хөгжиж жуулчдын тоо өсч байгаа хэдий ч Хятад улсын аялал жуулчлалаас зөрүүтэй бөгөөд Хятад улс нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бүрэн шинэчилсэн байна. Харин манай улсад дэд бүтцийн байдал харьцангуй сул, тээврийн болон байршлын хэрэгслийн хүчин чадал нь аялал жуулчлалын хувьд хүрэлцээ муутай байдаг ба бид хөрш орныхоо туршлагаас судлаж, улс орныхоо давуу талыг түшиглэсэн аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд нэн түрүүнд хил орчмын дэд бүтцийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх нь чухал юм. Иймээс бүс нутгийг хөгжүүлэх, орон нутгийн ард иргэдийг аялал жуулчлалд татан оролцуулж, аялал жуулчлалын талаарх сургалт, сурталчилгаа явуулж, мэргэжилтэй 39
боловсон хүчин бэлтгэн, хүний нөөцийн хангамж хүрэлцээ дулимаг байгааг нэн даруй сайжруулах шаардлагатай юм52. Энэ талаар Монгол улс – БНХАУ хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрт : Талууд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, хоѐр улсын ард түмэн аялал жуулчлалаар дамжуулан бие биенийхээ эдийн засаг, соѐл, байгалийн үзэмж, түүхийн дурсгалт газрууд болон үндэсний уламжлалыг харилцан таньж мэдэх явдлыг хөхиүлэн дэмжиж, хоѐр улсын аялал жуулчлалын салбар, байгууллага хооронд хамтын ажиллагаа тогтоох явдлыг дэмжин, нөгөө талдаа зохиогдох аялал жуулчлалыг сурталчилсэн арга хэмжээнд шаардлагатай туслалцаа үзүүлэн хоѐр улсын иргэд харилцан зорчих явдлыг урагшлуулна хэмээн тусгажээ 53 . Аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа нь эдийн засгийн хувьд маш үр ашигтайгаас гадна ажлын байр бий болгох, ДНБ-ийг өсгөн нэмэгдүүлэхэ чухал ач холбогдолтой юм. Иймийн учир манай хоѐр улс аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж Хятад улсын туршлагаас суралцан энэхүү салбарт харилцан хөрөнгө оруулалт хийхийг дэмжих хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлж хоѐр улсын хооронд аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай хөнгөлөлтийг үзүүлэх нь чухал билээ. Ийнхүү хоѐр улсын хоорондын худалдаа, соѐл, хүмүүнлэг, аялал жуулчлалын харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Цаашид энэ харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах нь улс орныхоо эдийн засгийн хөгжлийн боломжийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой бөгөөд ингэхдээ алслагдсан нутаг орныг хооронд нь уялдуулж, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт хийхийн тулд хамтарсан бодитой хөрөнгө оруулалт хийх явдал чухал болж байгаа билээ. Монгол улс болон БНХАУ-ын хооронд явуулж байсан харилцааны шатууд дунд дурдагдаж байгаагүй нэгэн салбар бол хоѐр улсын олон улс болон бүс нутгийн хамтын ажиллагааны салбар билээ. Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийн тавдугаар зүйлийн олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны салбар дахь нэн тэргүүний зорилт нь олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн талаарх зохицуулалт, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөгжиж буй орнуудын нийтлэг 52
http://www.touristinfocenter.mn/cate11_more.aspx?ItemID=9 “Монгол улс, Бүгд Найрамдах Хятад Ард улс хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр” УБ, 2013 http://www.mfa.gov.mn/index.php?opinion=com 53
40
эрх ашгийг хамгаална хэмээн заасан билээ.Олон улс болон бүс нутгийн үйл хэрэгт харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэн, яриа хэлэлцээний замаар маргааныг шийдвэрлэх нь чухал бөгөөд манай хоѐр улс ч энэхүү зарчмыг баримтлан шударга, ардчилсан, зүй зохистой олон улсын улс төр, эдийн засгийн дэг журмыг хамтран бий болгохын төлөө байгаагаа мэдэгдсэн билээ. БНХАУ нь 2011 онд баталсан Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэлд Монгол улсыг Зүүн хойд Ази, Зүүн Азийн хамтын ажиллагаанд идэвхитэй оролцож, АПЕК-т элсэхийг дэмжиж буйгаа илэрхийлж бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад оруулж буй Хятадын талын чухал хувь нэмрийг Монголын тал өндрөөр үнэлж зургаан талт яриа хэлэлцээг аль болох эрт сэргээхийг хоѐр улс дэмжиж байгаа билээ. Монгол улс нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын анхны ажиглагч улсын хувьд тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож буй нь чухал ач холбогдолтой юм. Ингэснээр Монгол , Хятад улс нь ШХАБ-ын хүрээн дэх хамтын ажиллагааг
эрчимжүүлж
ШХАБ-ын
бусад
гишүүн
улстай хамтын ажиллагааг
бэхжүүлж ШХАБ-ын хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд Монгол улс бэлэн байгаа билээ.
41
Гуравдугаар бүлэг Монгол улс – БНХАУ хоорондын стратегийн түншлэлд хийсэн дүн шинжилгээ 3.1. Монгол
улс–БНХАУ
хоорондын
улс төрийн
салбар дахь стратегийн
түншлэлийн харилцаа ба түүний онцлог тал БНХАУ-ын дарга Ху Жинтао 2003 онд Монгол улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоѐр улс хоорондоо “Сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцаа” тогтоон хөгжүүлэхээр тохиролцож хамтарсан мэдэгдэл гаргаж байсан бол өдгөө 2011 онд хоѐр улс стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон нь түүхэн онцгой үйл явдал болсон билээ. Улмаар Монгол улсын Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг 2013 оны 10 дугаар сарын 22-нд БНХАУ-д албан ѐсны айлчлал хийж хоѐр орны хооронд “Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан ньхоѐр улсын стратегийн түншлэлийг тасралтгүй бэхжүүлэн гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг төлөвлөгөөтэй, үе шаттайгаар урагшлуулан хөгжүүлэх, бүс нутаг улмаар дэлхий дахины анх тайвныг сахин хамгаалах, тогтвортой байдал хөгжлийг урагшлуулах боломжийг бий болгож байгаа юм. Хятад Монгол хоѐр орон стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноор солилцоо хамтын ажиллагаа улам бүр өргөжиж хоѐр талын харилцаа өдөр ирэх тусам нягт зузаан болохын зэрэгцээ харилцааны нааштай эерэг төлөв ажиглагдах болсон билээ. Стратегийн түншлэлийн харилцааг байгуулахын нэн тэргүүнд улс төрийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй ба үүний үндсэн дээр манай хоѐр улс улс төрийн харилцан итгэлцэлийг эрчимжүүлж, харилцан хүндэтгэж тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ба бие биенийхээ ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй асуудлуудыг хүндэтгэн эрх тэгш хандах хэрэгтэй юм. Хоѐр орны ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэхэд улс төрийн намууд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Тиймийн учир хоѐр улсын төрийн тэргүүд хийгээд холбогдох албан тушаалтнуудын харилцан айлчлал, яриа хэлэлцээр нь хамтын ажиллагааны тогтвортой хөгжилд чухал үүрэгтэй юм. Энэ 2013 оны гуравдугаар сард Хятадын Засгийн газар шинээр сонгогдон бүрдэж Монгол улсын ерөнхийлөгч Ц,Элбэгдорж дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Хятад, Монголын харилцааны үйл явцад шинэ үйл явдал болон хоѐр улсын харилцаа, хамтын 42
ажиллагаа түүхийн хамгийн сайн үедээ явж байна гэж үзэж байгаа билээ54. Мөн улс төрийн салбарт хоѐр улсын парламентын удирдлага, тусгай хороод, найрамдлын бүлэг, тамгын газрууд болон гадаад харилцааны яамдын хамтын ажиллагааг бэхжүүлж бүх чиглэлийн солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлж дэмжиж ажиллахаа энэхүү стратегийн түншлэлийн харилцааны мэдэгдэл болон хөтөлбөртөө тус тус мэдэгдсэн ба үүний үндсэн дээр хоѐр улсын найрсаг харилцааны хамгийн чухал субъект болох ард иргэд хоорондын харилцан зорчиход таатай нөхцөлийг бүрдүүлж консулын хамтын ажиллагааг идэвхитэй урагшлуулж, нөгөө улсын иргэд, хуулийн этгээдийн өөрийн улс дахь хууль ѐсны эрх ашиг, аюулгүй байдлыг сахин хамгаална хэмээн тохирлолцсон билээ.Стратегийн түншлэлийн харилцаанд нэгэн шинэ салбар болон гарч ирсэн нь Батлан хамгаалах, эрх зүй, хууль сахиулах болон уламжлалт бус аюулгүй байдал билээ. Энэхүү салбарын хүрээнд түншлэлийн хөтөлбөрт хоѐр улсын батлан хамгаалах салбарын өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамжийг хадгалж, Монгол, Хятадын батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтын механизмыг сайжруулан бэхжүүлж, хоѐр талын харилцан итгэлцэлийг бэхжүүлнэ гэж заасан.Мөн цэрэг-техникийн хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулж, хоѐр улсын зэвсэгт хүчний албан хаагчдын солилцоо, боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хил хамгаалах, хууль сахиулах байгууллагуудын хооронды харилцааг бэхжүүлж гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг идэвхтэй хэрэгжүүлж мансууруулах бодис, хууль бус худалдаа, хүний наймаа, зохион байгуулалттай хууль бус цагаачлал зэрэг хил дамнасан гэмт хэргийн үйлдлүүдтэй хамтран тэмцэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн билээ. Энэ нь хоѐр улсын харилцаанд онцлог болон гарч ирсэн бөгөөд стратегийн түншлэлийн харилцаа нь илүү өргөн хүрээтэй, олон салбарт анхаарал хандуулж чухал ач холбогдол өгч буй баримт бичиг болж буйг харуулж байгааюм. Мөн Батлан хамгаалах, эрх зүй, хууль сахиулах болон уламжлалт бус аюулгүй байдлын салбарын төгсгөлд гамшгийн аюул эрсдлийг бууруулах, хор уршгийг арилгах салбарын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, газар хөдлөлт, ой, хээрийн түймэртэй тэмцэх зэрэг байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэн гамшигтай 54
Д.Шүрхүү “БНХАУ‐ын Шинэтгэл, нээлттэй бодлогын гүнзгийрэлт ба Монгол – Хятадын Стратегийн түншлэлийн харилцаа” Олон улсын харилцаа, орон судлалын улирал тутмын эрдэм шинжилгээний сэтгүүл УБ, 2014 30‐р тал
43
тэмцэх чадавхийг бэхжүүлнэ хэмээн заасан бөгөөд үүний хүрээнд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг батлах үеэр Монгол Улсын Онцгой Байдлын Ерөнхий газар, БНХАУ-ын Иргэний хэргийн яам хоорондын гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг-т Монгол улсын ОБЕГ-ын дарга Т. Дуламдорж гарын үсэг зурсан55 нь хоѐр орны харилцааны гамшгаас хамгаалах салбарт нэгэн шинэ шат ахиулах чухал үйлявдал болсон юм. 3.2. Монгол улс – БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбар дахь стратегийн түншлэлийн харилцааны онцлог Стратегийн түншлэлийн хүрээнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж харилцан ашигтай, хамтаар
хожих
хамтын
ажиллагааг
тогтвортой
хөгжүүлж
хамтын
хөгжлийг
урагшлуулах нь Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны өнө удаан хугацааны хөдөлгөгч хүч байх болно хэмээн үзсэн ба Монгол улс даяаршлын эрин үед өөрийн хөгжлийнхээ онцлогт тулгуурлан нийгмийн тулгамдсан асуудлуудыг зөв оновчтой тодорхойлох замаар дэлхийн эдийн засагтай уялдуулан эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах шаардлагатай тулгарч байгаа учир урд хөрштэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгөн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийн дагуу үр бүтээлтэй ажиллах шаардлагатай билээ. Монгол улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн олон талын тууштай бодлогын үр дүнд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж нийгэм эдийн засгийн үр нөлөө мэдэгдэхүйц дээшилсээр байна. Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын үндсэн зорилго нь гадаадын хөрөнгө оруулагчдад татварын болон бусад хөнгөлөлт, урамшуулал олгох, хөрөнгө оруулалтыг хамгаалах хууль эрх зүйн баталгааг хэрэгжүүлэх, хүнд сурталыг арилгахад оршдог. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэнээр гадаадын хөрөнгө оруулалтад онцгой анхаарал хандуулж эдийн засгийн тасралтгүй хөгжлийн чухал хүчин, эх сурвалж хэмээн үзсээр ирсэн.2011 онд тогтоосон стратегийн түншлэлийн харилцаанд эдийн засаг, худалдаа болон хөрөнгө оруулалтын салбарыг ихэд чухалчлан тодорхой оруулж
55
“Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа”http://www.chuhal.mn/r/30744
44
өгсөн бөгөөд энэхүү харилцаа хамтын ажиллагааг харилцан ашигтай хамтаар хожих зарчмаар өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавьсан билээ. Манай улс хөрөнгө оруулалтын орчноо улам төгөлдөржүүлэх, хөрөнгө оруулалтын орчинд таагүй нөлөөлж буй хүчин зүйлийг цаг тухайд нь тодорхойлон түүнийг цаашид засварлах, сайжруулах арга хэмжээ авах шаардлагатай юм. Өнөөгийн байдлаар Монгол улсын хөрөнгө оруулалт, худалдааны хамгийн том түнш бол БНХАУ бөгөөд экспортод тэргүүлж импортын хэмжээгээр удаах байрыг эзэлдэг. Хоѐр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу албан ѐсоор хөрөнгө оруулалт хийхээс гадна томоохон компаниуд, жижиг аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрууд болон хувь хүмүүс бие даан хөрөнгө оруулалт хийж байна 56 . Мөн түүнчлэн Монголчууд Хятадуудтай худалдаа, арилжаа хийж, хамтарсан үйл ажиллагаа явуулж тоног төхөөрөмж, барилгын материал, ахуй хэрэгцээний эд бараа ба хүнсний хэрэгцээг тогтмол оруулж ирдэг билээ. Монгол улсын хувьд нэгдүгээрт хөрөнгө оруулалтынхаа орчинг оновчтой бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох шаардлагатай. Хоѐрдугаарт, хоѐр улсын Засгийн газар хооронд албан ѐсоор байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагчдын аюулгүй байдлыг хангах, нэр хүнд эрх ашгийг хамгаалах талаар хууль дүрэм журамыг сайтар боловсронгуй болгох хэрэгтэй. Гуравдугаарт манай улсад оруулж буй гадаадын хөрөнгө оруулалт, ялангуяа Хятад улсын хөрөнгө оруулалтыг аль болох үлдэцтэй, үр өгөөжтэй, байгаль экологид ээлтэй, дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч гэх мэт томоохон бүтээн байгуулалтад оруулах шаардлагатай. Үүний тулд хоѐр тал сайтар судалгаа явуулж, орчин үеийн шинжлэх ухааны үндэслэлтэй, өндөр техник, технологийг нэвтрүүлсэн ихээхэн хөрөнгө оруулалттай, үлгэр жишээ, оновчтой томоохон бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй байна. Ийнхүү Хятад улсын хөрөнгө оруулалтын үр өгөөж, үр дүнг тойрсон асуудал тулгамдсан асуудлын нэг хэвээр байсаар байна. Цаашид хоѐр орны эдийн засгийн харилцааг чанарын шинэ шатанд гаргахын тулд нэн тэргүүнд хоѐр орны эрх ашигт нийцүүлсэн, харилцан бие биенээ нөхсөний үндсэн дээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх нь зохистой.
56
Б.Цэцэгсайхан “Гадаадын хөрөнгө оруулалтын үр өгөөж” Стратеги судлал сэтгүүл №54 УБ, 2011 50‐р тал
45
Уул уурхайн салбарын огцом өсөлтөөс улбаалан манай улсын эдийн засаг 2010-2020 оны хооронд жилд дунджаар 12 хувиар өсөхөөр хүлээгдэж байна57. Уул уурхайн салбарт сүүлийн жилүүдэд ажиглагдсан чиг хандлага, хүлээгдэж буй огцом өсөлтөөс шалтгаалан манай улс нийгэм, эдийн засгийн төрөл бүрийн эрсдэлд өртөж магадгүй дүр зураг харагдаж байгаа ба эдгээр эрсдлүүдийг гадаад дотоодын хөрөнгө
оруулагчид,
үйлдвэрлэгчид
болон
бодлого
боловсруулагчид
шийдвэр
гаргалтдаа маш хянамгай анхаарч ажиллах шаардлагатай. Өнөө үед эдийн засгийн уул уурхайн салбараас хамаарах хамаарал ихэсч харин хөдөө аж ахуйн салбараас хамаарах хамаарал буурч байна. Монгол улс их хэмжээний нөөцтэй буюу 80 гаруй эрдэс баялгийн 6 мянга гаруй ордтой болох нь зарим судалгаагаар тогтоогдоод байна58.Үүнд зэс, нүүрс, молибден, алт, жонш болон нүүрсийг ихээхэн хэмжээгээр олборлодог. Эрдэс баялгийн нөөц ихтэй байна гэдэг нь манай улс дэлхийн эрдэс баялгийн зах зээл дээр өрсөлдөх чадвар сайтай болж байна гэсэн үг юм.Хэдийгээр уул уурхайн үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн жилүүдэд өссөн ч экспортын гол эрдсүүд болох зэс, алтны олборлолтын хэмжээ 2000 оны эхэн үеэс хойш харьцангуй тогтвортой байгаа билээ. Ийм учир манай хоѐр улс Монгол, Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлж эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс, Уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааны комисс болон бусад хамтын ажиллагааны механизмыг сайтар ашиглаж хоѐр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цэгцтэй хөгжүүлэх шаардлагатай. Байгалийн баялгийг нээн ашиглах, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх нь хоѐр талын эдийн засгийн тэргүүлэх чиглэл бөгөөд уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байдаг билээ. Санхүүгийн хамтын ажиллагааны хувьд Монгол болон Хятад улс ард түмэнд зориулах, ард түмэнд ашигтай байх зарчмын дагуу холбогдох зээлийн төслүүдийг хэрэгжүүлж, тэдгээрийн үр өгөөж, ашгийг нэмэгдүүлнэ гэж хоѐул үзэж байгаа билээ.
57
Б.Түвшинтөгс “Монгол улсын эдийн засагт учирч буй томоохон эрсдэл, түүнийг бууруулах арга зам” Стратеги судлал сэтгүүл №58 УБ, 2012 45‐р тал 58 Husband, Charles and Vera Songwe (2004), Mongolia Mining Sector: Managing The Future, World Bank Working Paper
46
Энэхүү салбарын харилцааны стратегийн түншлэлийн харилцаанд цоо шинээр дурдагдсан зүйл бол санхүүгийн салбарын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, өөрсдийн банкны байгууллагуудыг нөгөө талын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлнэ гэж заасан ба Монголын тал Хятадын Банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн өргөжүүлэхийг
газар
идэвхтэй
үйл ажиллагаа дэмжинэ
хэмээн
явуулах,
цаашид
тохиролцсон
үйл ажиллагаагаа
явдал юм.Энэ хүрээнд
стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хөтөлбөрийг батлах үеэр “ Монгол Улсын Хөгжлийн Банк, Хятадын Хөгжлийн Банк хоорондын Хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр”-т Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н. Мөнхбат гарын үсэг зурж санхүүгийн салбарын банк хоорондын хэлэлцээрийг баталгаажуулсан юм59.Мөн санхүүгийн харилцан
хамтын ажиллагааны солилцох
хэлэлцээрийг
салбарын төгсгөлд талууд мөнгөн тэмдэгтээ сайтар
хэрэгжүүлж,
хоѐр талын
худалдааны
төлбөрийгөөрсдийн мөнгөн тэмдэгтээр тооцох хэмжээг нэмэгдүүлжарилжааны зээл, төслийн санхүүжилт зэрэг чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлнэ хэмээн заажээ. 3.3. Монгол улс – БНХАУ хоорондын хүмүүнлэг, соѐл, боловсрол, шинжлэх ухаан технологи болон эрүүл мэнд, аялал жуулчлалын салбар дахь стратегийн түншлэлийн харилцааны онцлог XXI зуун бол нарийн өндөр технологи, шинжлэх ухаанд тулгуурласан хөгжлийн зуун. Боловсрол мэдлэгт суурилсан эдийн засаг, шинжлэх ухаанд түшиглэсэн хөгжлийн нийгэм рүү орох тусам шинжлэх ухааны үүрэг, түүний ач холбогдол улам бүр өсч, улс орнуудын хөгжилд чухал байр суурь эзлэх болсон өнөө үед БНХАУ-ын хөгжлийг шинжлэх ухаантай уялдуулах, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал манай улсын хувьд чухал байр суурь эзлэх боллоо.Үүнтэй холбоотойгоор хоѐр улс стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг батлахын зэрэгцээ “Монгол Улсад анхны шинжлэх ухааны парк байгуулах талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны Яам, БНХАУ-ын ШУТЯ хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б. Ургамалцэцэг, Хятад улсын
59
“Хоёр улсын ерөнхий сайд нар хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа”http://www.zasag.mn/news/view/3431
47
талаас Шинжлэх ухаан, технологийн дэд сайд Ван Жиган нар гарын үсэг зурсан билээ60. Монголд анхны шинжлэх ухааны парк байгуулж, хөгжүүлэхэд туршлага судлах, хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, оюутан болон эрдэмтэн солилцоог дэмжих, хоѐр
талын
шинжлэх
ухаан,
технологи,
инновацийн
хамтын
ажиллагааг
гүнзгийрүүлэхэд энэхүү хамтын ажиллагаа чиглэж байгаа юм. Солилцооны тухайд, хоѐр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээний дагуу жилд 300 оюутанг өмнөд хөршид сургадаг бол энэ тоог гурав дахин нэмэхээр болсон. Ингэснээр таван жилийн хугацаанд жилд 1000 оюутанг төрийн тэтгэлгээр сургах нь залууст таатай боломж олгох чухал алхам боллоо61. Хүмүүнлэгийн салбарт өмнөх үеийн харилцааны үеүүдтэй харьцуулахад нэгэн хамтын ажиллагаа орж ирсэн ба энэ нь эрүүл мэнд, биеийн тамир спорт, аялал жуулчлалын хамтын ажиллагаа юм. Эрүүл мэнд нь улс хоорондын харилцааны нэгэн салбар төдийгүй дэлхий нийтийн хамтын ажиллагааны хамгий чухал хэсэг билээ. Монгол, БНХАУ стратегийн түншлэлийн харилцааны хөтөлбөрт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжүүлж, онц аюултай халдварт өвчнөөс хамтран урьдчилан сэргийлж,
хамтран
тэмцэх
механизм
байгуулах
асуудлыг
судлан
хэрэгжүүлж,
уламжлалт бус аюулгүй байдлын сорилтуудын эсрэг хамтран тэмцэнэ гэж заасан билээ. Энэ үндсэн дээр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай ба хоѐр талын холбогдох эмнэлгүүдийн шууд солилцооны хамтын ажиллагааг дэмжин, эмнэлгийн судалгаа болон мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатай юм. Энэ нь юугаараа онцлог вэ гэхээр хоѐр улсын харилцаанд зөвхөн хөрөнгө оруулалт хийх, зээл тусламж олгох, эрдэс баялаг, эрчим хүчний хамтын ажиллгаа болон уул уурхайн баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх гэсэн харилцааны үе болгонд дурдагдаж байдаг хэдхэн салбарт харилцааг хөгжүүлэхээс гадна хоѐр улсын цаашдын харилцаанд илүү түлхэц болох оюуны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт болох мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, бидний хойч үе ирээдүйн залуучуудын харилцаанд шинээр хүч түрэн орж ирэх биеийн тамир спортын хамтын ажиллагааг хөгжүүлэхээрээ онцлог юм. 60
“Монгол – Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр” УБ, 2013 61 “Өмнөд хөршид таван жилийн хугацаанд 1000 оюутан сургахаар болжээ” http://www.ikon.mn/n/vv
48
Биеийн
тамир,
спортын
салбарын
хамтын
ажиллагааг
идэвхжүүлж,
тамирчин
дасгалжуулагчдын солилцоог өргөжүүлж, хоѐр улсын спортын тодорхой төрлийн тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилтыг зохион байгуулах тухай Хятад, Монгол хоѐр улсын стратегийн түншлэлийн харилцаанд заагдсан нь энэхүү хамтын ажиллагаа нь хоѐр орны харилцааг улам хөгжүүлэн бэхжүүлж салбар бүрт найрсагаар хамтран ажиллах чухал боломжийг олгож байгаа юм. 3.4. Монгол улс – БНХАУ хоорондын Олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны салбар дахь стратегийн түншлэлийн харилцаа ба түүний онцлог Хятад улс манай орныг хил залгаа улсын хувьд өөрийн хойд хилийн аюулгүй тогтвортой байдлыг хангах чухал хүчин зүйл гэж үздэг. Сүүлийн үед өргөжин тэлэх хандлагатай байгаа Монгол – Америкийн харилцаа нь хөрш зэргэлдээ орнууд болох БНХАУ, ОХУ-ын анхаарлыг татах нь зүйн хэрэг болоод байгаа бөгөөд Төв Азид Америкийн нөлөө хэт нэмэгдэх нь тэдний аюулгүй байдлын эрх ашигт үл нийцнэ гэж үздэг нь тодорхой билээ. Үүнтэй холбоотой ШХАБ-ыг дурдахгүй байж болохгүй бөгөөд чухамхүү энэхүү байгууллагын хүрээнд Америкийн нөлөөг хазаарлах хоѐр хөрш орны бодлого явагдах нь мэдээж юм. Иймд Төв Азийн бүс нутаг болон Монголд бий болсон Америкийн ашиг сонирхлыг хэрхэн сааруулах вэ гэдэг асуудал нь манай хоѐр хөршийн ШХАБ-д идэвхтэй ажиллах, Төв Азид өөрийн нөлөөллийг бэхжүүлэхэд Монгол улсыг хамгийн түрүүнд гишүүнчлэх шаардлагатай болж байгааг харуулж буй юм. Иймээс ч БНХАУ Монгол улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад оруулах сонирхолтой байдаг ба үгүй гэхэд Монголын эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг дэмжих тал ажиглагддаг билээ. Тийм ч учраас стратегийн түншлэлийн харилцааны хөтөлбөрт ШХАБ-ын хүрээн дэх хамтын ажиллагааг эрчимжүүлж Хятал улс Монгол улсыг ШХАБ-ын арга хэмжээнд оролцох болон Монгол улс ШХАБ-ын гишүүн орнуудтай бүх салбарын бодит хамтын ажиллагаа өрнүүлэхийг дэмжинэ гэж заасан билээ. Энэхүү стратегийн түншлэлийн харилцааны бүс нутаг хамтын ажиллагааны тухай заалт нь Монгол, Хятад улс хоорондын өмнөх харилцааны үе буюу 1995 оны 11-р сарын 30-ны хамтарсан мэдэгдэлд дурдсантай харьцуулахад үүнд “Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэхүүднээс бүс нутгийн олон талт хамтын
ажиллагааг
нэмэгдүүлэх
нь
49
зүйтэй
гэж
талууд
үзэв.
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь тус бүс нутгийн улс орнуудын хооронднайрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг талуудтэмдэглээд, энэ байгууллагын хүрээнд холбогдох бусад улстай харилцан сонирхсон салбартхамтын ажиллагаа хөгжүүлэхээ илэрхийлэв харилцааны
өнөө үед буюу стратегийн түншлэлийн
62
” гэж заасан ба
харилцаанд үүнийг илүү
дэлгэрэнгүй тусгасан ба Монгол улсад гуравдагч хөршийн нөлөөлөл нэмэгдэх тусам бүс нутгийн салбарын харилцаа чухал үүрэг гүйцэтгэж буйг харуулж байгаа билээ. Энэ нь Хятад улс хөрш орнуудтайгаа найрамдал сайн хөршийн харилцаа тогтоох нь Хятад улсын хувьд энх тайвнаар хөгжих чухал баталгаа хэмээн үздэгтэй нийцэж байгаа бөгөөд үүнийг ХКН-ын ХХҮ их хурлаас дэвшүүлсэн гадаад бодлого, хөгжлийн шинэ стратегидаа дахин нотолсон билээ
63
.Дээрхи зарчмын дагуу хоѐр орны харилцаа
хурдацтай хөгжиж байгаа ба цаашид ч хөгжих бүрэн үндэслэлтэй юм. Манай улсын эвсэлд үл нэгдэх байр суурь нь өөрийн улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын гол үндэс бөгөөд энэхүү бодлогоо хэрэгжүүлэхдээ гадаад эдийн засгийнхаа тэнцвэртэй байдал болон бүс нутгийн хамтын ажиллагааны харилцааг хоѐр хөрштэй найрсаг харилцах харилцаагаа тэргүүлэх чиглэл хэмээн үздэг бодлоготойгоо маш нарийн уялдуулах нь зүйтэй бөгөөл чухамхүү энэ нь хөрш Хятад улстай харилцах гол зарчим байх юм. Нөгөөтэйгүүр манай улс хөгжлийнхөө шинэ шатанд гарч, эдийн засгийн ардчилал, үйлдвэржих үйл явц өрнөж буй өнөө үед энэхүү стратегийн түншлэлийн харилцаа нь Хятал улстай харилцах харилцааг илүү өргөн цар хүрээнд, урьдынхаас илүү үр дүнтэй, харилцан ашигтай байх үндэс суурин дээр хөгжүүлж хоѐр орны харилцааг мөн шинэ шатанд гаргах чухал баримт бичиг болсон билээ. Олон улс, бүс нутгийн харилцаанд Монгол улс, БНХАУ нь Зүүн Хойд Азийн энх тайван
аюулгүй
байдал,
хөгжлийн
үйл
хэргийн
асуудлаарх
хэлхээ
холбоо,
зохицуулалтаа гүнзгийрүүлэн, Монголын талаас дэвшүүлсэн Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний санаачлагыг нухацтай судлахад бэлэн байгаагаа стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, ури
хугацааны
хөтөлбөрт
илэрхийлсэн
билээ.
Монгол
улсын
ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж 2013 оны 4-р сарын 29нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар хурлын индэр дээрээс “ЗХА-ийн Аюулгүй байдлын асуудлаарх 62
“Монгол Улс, БНХАУ‐ын хамтарсан мэдэгдэл (2005.11.30)”http://www.forum.mn Н.Ариунгуа “Монгол улсын гадаад орчны ойрын хүрээлэл ба БНХАУ” Олон улс судлал сэтгүүл УБ, 2010 14‐р тал 63
50
Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г эхлүүлэх тухай санаачлагыг албан ѐсоор дэвшүүлсэн билээ64. Энэхүү яриа хэлэлцээний зорилго нь тус бүс нутагт ужгирсан хардалт сэрдэлтийг яриа хэлэлцээний замаар арилгаж, итгэлцлийг бэхжүүлэхэд дөхөм үзүүлэх тодорхой арга хэмжээ авч улмаар ЗХА-д бүс нутгийн аюулгүй байдлын яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг зорьж байгаа юм. Ингэснээр тус бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах асуудлыг итгэлцсэн байдалд хэлэлцэж хэрэгжүүлэх бодитой боломж бүрдэж байгаа билээ. Улаанбаатарын хэлэлцээ нь аюулгүй байдлын олон талт асуудлыг өргөнөөр хамрах бөгөөд үүнд эдийн засгийн хамтын ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдлын уламжлалт бус сорилт, бүс нутгийн тогтвортой байдал зэрэг асуудлыг хэлэлцэхээр тусгасан ба үүнд нээлттэй байх зарчмыг баримтлан бүс нутгийн аюулгүй байдалд шууд хамаарагдах, сонирхох бусад улс, субьекттэй хамтран ажиллах асуудлыг дэс дараатай, шат шатаар ахиулан явуулахаар санамж бичигт тусгасан билээ.ЗХА-ийн бүс нутаг бол Монгол улсын гадаад бодлого, хамтын ажиллагааны хамгийн идэвхтэй чиглэл мөн. Хоѐр хөршөөс гадна Япон, БНСУ зэрэг өргөн харилцаатай гуравдагч хөрш орнууд энэ бүс нутагт оршдог. Тийм болохоор бүс нутгийн аюулгүй байдал Монгол улсын эрх ашгийг хөндөж байдаг тул байр сууриа илэрхийлэх, түүнд шууд болон дам байдлаар өөрийн хувь нэмрийг оруулах зайлшгүй шаардлагатай юм. Тийм ч учраас стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд урт хугацааны хөтөлбөрт
ЗХА-ын
зохицуулалтыг
энх
тайван,
гүнзгийрүүлж
аюулгүй
Хятадын
тал
байдал, Монгол
хөгжлийн улсыг
хэлхээ
холбоо
ЗХА-ын
хамтын
ажиллагаанд идэвхтэй оролцохыг дэмжихийн хамт Зүүн Азийн дээд түвшний чуулга уулзалт болон БНХАУ, Япон, БНСУ-ын хамтын ажиллагаанд зохистой хэлбэрээр оролцохыг дэмжинэ хэмээн заасан нь 2005 оны Монгол – Хятадын хамтарсан мэдэгдэлд дурдсан “Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явц, түүний дотор Зүүн Азийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, АПЕК, АСЕМ-д элсэх монголын талын хүсэлтийг хятадын тал дэмжиж байгаагаа илэрхийлэв. Хоѐр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өрнүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн интеграцын үйл явцад идэвхтэй оролцох чиглэлээр хамтран
64
Зүүн Хойд Азийн Аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний тухай санамж (Memorandum). Стратеги судлал сэтгүүл УБ, 2013 114‐р тал
51
ажиллахаа илэрхийлэв65” гэсэн энэхүү заалттай харьцуулахад улс хоорондын харилцаа салбар бүрт өргөжхийн хэрээр илүү дэлгэрэнгүй, боловсронгуй болсон нь нэгээхэн онцлог билээ.Бүс нутгийн хийгээд дэлхийн хүрээнд харвал, БНХАУ, ОХУ, АНУ, Япон гэсэн дөрвөн гүрний Монгол улстай харилцах найрсаг хамтын ажиллагаа, ялангуяа БНХАУ, Монгол улсын хоорондын тэнцвэртэй, бие даасан хоѐр талын харилцаа нь хоѐр улсын сайн хөршийн найрсагхарилцааны хөгжилд сайнаар нөлөөлөөд барахгүй ЗХА-ын
энх
тайван,
тогтвортой
байдалд
65
ихээхэн
ач
холбогдолтой
Зүүн Хойд Азийн Аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний тухай санамж (Memorandum). Стратеги судлал сэтгүүл УБ, 2013 115‐р тал
52
юм.
Дүгнэлт Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон нь хоѐр улсын харилцааны түүхэн дэх онцгой үйл явдалболсон билээ. Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх гүнзгийрүүлж
нь бүх
хоѐр
улсын
салбарын
стратегийн хамтын
түншлэлийг
ажиллагааг
тасралтгүй
төлөвлөгөө
үе
бэхжүүлэн шаттайгаар
урагшлуулан хөгжүүлэх боломжийг нээн өгч байгаа юм. Энэхүү түншлэлийн харилцаа нь Монгол, Хятадын хамтын хөгжил, ард түмний сайн сайхныг цогцлоох, бүс нутаг улмаар дэлхий дахины энх тайвныг сахин хамгаалах, тогтвортой байдал, хөгжлийг урагшлуулахад тус дөхөм болох чухал баримт бичиг болсон билээ. Стратегийн түншлэлийн харилцаа нь хоѐр улсын хамтын ажиллагааны бүхий л салбарыг хамарсан, өргөн хүрээтэй хэрэгжиж өмнөх үеийн харилцаатай харьцуулахад шинэ ахиц дэвшил болсон ба улс төрийн салбар дахь гол агуулга нь эрх тэгш, харилцан ашигтай, бие биенээ хүндэтгэсэн тогтвортой харилцааг хөгжүүлж, улс төрийн итгэлцлийг бататгах болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал хэмээн тусгасан юм. Нөгөөтэйгүүр
энэ
нь
улс
хоорондын
харилцааны
хамгийн
өндөр
түвшинг
тодорхойлсон улс төр дипломатын томьѐолол учир үүнийг судлан шинжилж харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай билээ. Өнөө үед Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа түүхийн хамгийн сайн үедээ явж байна гэж хоѐр улс үзэж байгаа ба Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг баталсаны дараагаар хоѐр улсын холбогдох салбарын төлөөлөгчид улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, шинжлэх ухаан технологи, төмөр зам, эрдэс баялаг болон эрчим хүч гэх зэрэг 12 баримт бичигт гарын үсэг зурсан нь стратегийн түншлэлийн харилцаа нь нийгмийн олон салбарыг хамарсан үр өгөөжтэй шинэ шат ахиулах чухал үйл явдал болсон гэдгийг харуулж байна. Үүнд эдийн засаг, худалдаа болон хөрөнгө оруулалтын салбарыг ихэд чухалчлан тодорхой оруулж өгсөн бөгөөд энэхүү харилцаа хамтын ажиллагааг харилцан ашигтай, хамтаар хожих зарчмаар өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавьсан билээ. Стратегийн түншлэлийн харилцааны хөтөлбөрийг хоѐр оронд харилцан ашигтай, хамтын эрх ашигт нийцэн хөгжүүлэхийн тулд хэд хэдэн зүйлийг онцлох шаардлагатай ба үүнд: Нэгт, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, даян дэлхий глобалчлалын хандлагын дагуу олон улсын тавцанд бие биенийхээ эрх 53
ашиг болон тулгамдаж буй чухал асуудлууд дээр харилцан бие биенээ цаашид үргэлжлүүлэн дэмжих, Хоѐрт, хоѐр улсын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд тулгамдаж буй харилцан холбогдол бүхий дэд бүтцийн үндэс суурийг бүтээн байгуулах, тухайлбал төмөр зам, авто зам цахилгаан эрчим хүч зэрэг салбарт төлөвлөгөөтэй нэгдмэл бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, Гуравт, хоѐр улс хоорондын төсөл, хамтын ажиллагааг
чухалчлан үзэж түүнийг дагалдуулан
эдийн засаг,
худалдааны хамтын ажиллагааг бүхий л талаар хөгжүүлж хил орчмын бие даасан худалдааны бүс байгуулах зорилгоор судалгаа хийх ажлыг анхааран ажиллах, Дөрөвт, валют санхүүгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бүрдүүлж өгөх, Тавд, боловсрол, соѐл урлаг, залуучууд, орон нутгийн зэрэг солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатай билээ. Стратегийн түншлэлийн харилцааны шинэлэг тал нь Монгол, Хятадын 1994 оны “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ” болон 2003 оны “Сайн хөршийн, харилцан итгэсэн түншлэлийн харилцаа”-аас илүү олон салбарыг хамарсан ба үүнд: батлан хамгаалах, эрх зүй, хууль сахиулах болон уламжлалт бус аюулгүй байдлыг тусгасан ба энэхүрээнд талууд гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь хоѐр улсын хооронд зөвхөн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагаа бус бусад түвшний хамтын ажиллагаа ч мөн чухал ач холбогдолтой байдаг гэдгийг харуулж байгаа билээ. Мөн санхүүгийн хамтын ажиллагаа, биеийн тамир, спорт, аялал жуулчлалын хамтын ажиллагаа нь стратегийн түншлэлийн харилцаанд шинээр илүү үр дүнтэйгээр тусгагдаж байгааг судлан түүний хэрэгжилт болон үр дүнг тодорхойлон шаардлагатай эрх зүйн орчин болон аюулгүй байдлыг хангаж өгөх асуудал дээр Монгол улс чухал анхаарлаа хандуулах нь зүйтэй. Сүүлд дүгнэн хэлэхэд хоѐр орны харилцааг хөгжүүлэх механизмыг зүй зохистой идэвхжүүлэх шаардлагатай ба стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлж, ингэхийн тулд хоѐр талын стратегийн шинж чанартай асуудлаар
олонтоо хэлэлцэн, ярилцаж
хоѐр орны парламент, засгийн газар, намын түвшинд идэвхтэй харилцах нь нэн тэргүүний зорилт бөгөөд хоѐр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн үндэс суурь бол “Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны дунд, урт хугацааны хөтөлбөр”юмаа. 54
Мөн 2010 онд Монгол Японы хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон ба үүнийг хоѐр улсын харилцан
ашигтай, бие биенээ нөхсөн харилцааг улам батжуулан
хөгжүүлэх төдийгүй Азийн бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй улс төр, эдийн засаг, байгаль орчин зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахад чухал баримт бичиг гэж үзсэн ба энэхүү стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд хоѐр орон хөтөлбөрийн дагуу хамтын ажиллагааг хурдацтай хөгжүүлж байгаа ба үүнтэй харьцуулахад Монгол улс, Хятад улс хоорондын стратегийн түншлэл илүү үр дүнтэй, хурдан хугацаанд амжилттай хөгжиж байгаа төдийгүй дунд урт хугацааны хөтөлбөрийн дагуу 11 гэрээнд холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурсан нь хоѐр орны харилцааг цаашид салбар бүрт хөгжүүлэх боломжийг
нээж
өгч
55
байгаа
билээ.
Ном зүй 1. Хууль, эрх зүйн баримт бичгүүд Монгол хэлээр 1. “Монгол улс, БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл” 2005 2. “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль” 1993 3. “Монгол улс, Бүгд Найрамдах Хятад ард улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” 1994 4. “Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлал” 2010 5. “Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал” 2011 6. “Монгол улс, БНХАУ хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл” 2011 7. “Хөрөнгө оруулалтын тухай хууль” 2013 8. “Монгол
улс, БНХАУ-ын
хооронд
стратегийн
түншлэлийн
харилцааг
хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр” 2013 9. Монгол – Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр, 2013 10. “Монгол – Хятадын найрсаг солилцооны жилийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр” 2014
2. Судалгааны ном Монгол хэлээр 1. Н.Алтанцэцэг, “ БНХАУ-ын гадаад бодлого ” УБ, 2012 2. Ц. Батбаяр, Д. Шүрхүү “Өнөөгийн Хятад орон” УБ, 1996 3. Ж. Баясах, “ Гадаад бодлого хийгээд аюулгүй байдал (Түүвэр зохиол) ” УБ, 2010 4. Л. Бэгзжав, “Монгол – Хятадын харилцаа (1949-1999)” УБ, 1999 5. С. Жаргалсайхан, “Бүгд Найрамдах Хятад Ард улс” УБ, 2011 6. С.Жаргалсайхан, “БНХАУ-ын дипломат бодлого, үндсэн зарчим” УБ, 2009 7. С. Жаргалсайхан, БНХАУ-ын нээлттэй бодлого, УБ, 2008 8. Б.Санжмятав,
Дэлхийн
эдийн
засаг
хандлага,зохицуулалт) УБ, 2014
56
(өнөөгийн
байдал,
хөгжлийн
9. Г. Төмөрчулуун, “ Даяар ертөнц: Монголын геополитик, дипломат ажиллагаа ”,УБ, 2009 10. Л. Хайсандай, “ Олон улс судлалын өгүүллүүд” УБ, 2003 11. “БНХАУ-ын хөгжлийн чиг хандалга: Амжилт ба Сорилт” Олон улс судлалын хүрээлэн, УБ, 2008 12. “БНХАУ-ын өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлого” Олон улс судлалын төв УБ, 1999 13. Монгол, Орос, Хятад: XXI зуунд хөгжлийн төлөө хамтдаа, УБ, 2009 14. “Монголын Бизнесийн орчин, гадаад худалдааны ЦАГААН НОМ 2012” Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, УБ, 2012 15. “Монгол Хятадын харилцаа жарнаас жаранд” МУИС- Олон улсын харилцааны сургууль. УБ, 2010 Англи хэлээр 1. John T.Rouke, “Clashing views in World Politic”, 2000 2. John Frederick Baddeley “Russia, Mongolia, China”: Being Some Record of the Relations Between Them Death of the Tsar Alexei Mikhailovich, 3. Sharad K.Soni “ Mongolia – China relations: Modern and Contemprary times”, 2000 4. Williams.E.T "The Relations Between China, Russia and Mongolia" Хятад хэлээр
Хуан Зяхуй, Узинь Мэнгу, Хөх хот, 2013
3. Өгүүлэл, нийтлэл 1. Д. Дагвадорж “Монгол улсын 21-р зууны тогтвортой хөгжлийн стратегийн хэрэгжилт, хэтийн төлөв” Стратеги судлал №36, УБ, 2006 2. Гао Шумао “Хятадын гадаад харилцаа болон Хятад – Монголын харилцаа” Стратегий судлал №36, УБ, 2006 3. Жан Сю Ө, Б.Баярсайхан, “Монгол дахь Хятадын хөрөнгө оруулалтыг ногоон хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулах нь” УБ, 2013 4. Б. Индра, “БНХАУ-ын XII таван жилийн төлөвлөгөөний зорилго, онцлог” Стратегий судлал №54, УБ, 2011 5. Лю Шумэй “Хятад, Орос, Америк, Япон улсын Монгол улстай хөгжүүлсэн харилцаа, түүний нөлөөлөл” Стратеги судлал сэтгүүл, УБ, 2010 57
6.
П.Лхамсүрэн, Б.Уянга “БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ба Монгол улсын уул уурхайн экспорт” Олон улсын харилцаа сэтгүүл, УБ, 2013
7. Р.Ринчинбазар, П.Ганхуяг “Монгол удсын эдийн засгийн хөгжлийн стратегийн зарим асуудал” Стратеги судлал №36, УБ, 2006 8. Н.Төмөр “Бүх Хятадын АТИХ-ын XII дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган ба БНХАУ-ын эдийн засаг,нийгмийн хөгжлийн өнөөгийн байдал” УБ, 2013 9. Н.Улаан-од “БНХАУ болон Монгол улсын хоѐр талын харилцааны тухай өгүүлэх нь” Стратеги судлал №42, УБ, 2008 10. Н. Улаан-Од, “Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал” Стратеги судлал УБ, 2011 11. Хуан Ин “Хятад, Монголын түншлэлийн харилцааг стратегийн өндөрлөгөөс харах нь”Стратеги судлал №52, УБ, 2009 12. Б.Цэцэгсайхан “Гадаадын хөрөнгө оруулалтын үр өгөөж” Стратеги судлал №54, УБ, 2011 13. Д.Шүрхүү, “БНХАУ-ын шинэтгэл нээлттэй бодлогын гүнзгийрэлт ба МонголХятадын стратегийн түншлэл”Олон улс судлал, №1, УБ, 2014 14. Олон улс судлал сэтгүүл, 2012 №2 15. Олон улс судлал сэтгүүл, 2008, №1 16. Олон улс судлал сэтгүүл, 2008, №2 17. Олон улс судлал сэтгүүл, 2010, № 1,2 18. Олон улс судлал сэтгүүл, 2010, № 3, 4 19. Олон улс судлал сэтгүүл, 2009, № 2 20. Олон улс судлал сэтгүүл, 2009, № 1 21. Олон улс судлал сэтгүүл, 2011, № 2
4. Цахим хаяг 1. www.fmprc.gov.cn/pub/eng/topics/hjtcf/t23129.htm 58
2. http://mobile.news.mn/mcontent/107494.shtml?s=world 3. http://www.orkhoncustoms.mn 4. www.nso.mn/v3/index.php?pagenewsmoreid_1053 5. http://www.mongolianminingjournal.com/content/51030.shtml 6. http://www.politics.news.mn/content/158061.shtml 7. http://www.mongolianminigjournal.com/content/51030.shtml 8. http://www.worldcoal.org/.../-statistics/.shtml 9. http://www.news.bjx.com.cn/html/20121030/398080-2.shtml 10.http://www.mbendi.com/indy/ming/coal/as/cj/p0005.htm#Companies 11. http://www.olloo.mn/m/modules.phpname=News&file=article&sid=1172070 12. http://www.touristinfocenter.mn/cate11_more.aspx?ItemID=9 13. http://www.chuhal.mn/r/30744 14. http://www.zasag.mn/news/view/3431 15. http://www.ikon.mn/n/vv
59