www.zaluu.com www.zaluu.com
Итгэмжлэх жуух бичиг Letter of credence Credentials
www.zaluu.com www.zaluu.com
Итгэмжлэх жуух бичиг-Letter of credence
• Итгэмжлэх жуух бичиг нь нэг улсын төрийн тэргүүнээс нөгөө улсын төрийн тэргүүний дэргэд тохоон томилсон элчин сайд буюу бүрэн эрхт дипломат төлөөлөгч болохыг нотолж буй албан ѐсны баримт бичиг юм. • Итгэмжлэх жуух бичгийг барих ѐс журам улс бүрийн онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. • Дипломат ёсны эх суурь сонгодог утгаараа тавигдсан Франц, Англи улсуудын итгэмжлэх жуух барих ёсондоо баримталдаг дэг жаяг нь бусад улс орны хувьд загвар болж, тэдãýýð óëñûн дипломат ёслолд нь шингэсэн байдаг байна.
www.zaluu.com www.zaluu.com
• Ñуух элчин сайд- тухайн улсын төрийн тэргүүнд ИЖБ-ээ бариагүй байгаа үед нь буюу агреман авснаас хойш ИЖБ-ээ барих хүртэл нь èíãýæ íýðëýíý. • Ñуугаа элчин сайд -ИЖБ-ээ барьснаас нь хойш èéíõ¿¿ нэрлэдэг. ▫ Суугаа элчин сайд болсноос хойш тэрээр бүрэн эрхт элчин сайд хэмээн тооцогдож ажил үүргээ албан ѐсоор эхэлнэ.
www.zaluu.com www.zaluu.com
• Зарим улс оронд итгэмжлэх ИЖБ-ээ бариагүй тохиолдолд дипломат корпусынхантай уулзах, албан ѐсны үйл ажиллагаа эхлэхийг зөвшөөрдөггүй байна. • Элчин сайдаар суухаар томилогдон, тухайн улсдаа очоод хамгийн түрүүнд хийх зүйл бол ИЖБ-ийнхээ хуулбарыг тус улсын ГХЯ-нд гардуулах явдал юм. • Энэ нь суугаа улсын хувьд ИЖБ барих өдрийг товлож, цаашдын уулзалт үйл ажиллагааг төлөвлөхөд нэн тэргүүнд шаардагдах зүйл билээ.
www.zaluu.com www.zaluu.com
Итгэмжлэх жуух бичиг барих өдрийг тогтоох • ИЖБ-ийн хуулбарыг хүргүүлсний дараа Элчин сайдад ИЖБ барих өдрийг товлосон тухай мэдэгдэл өгдөг байна. • Тухайн улстай ямар харилцаатай гэдгээс хэр удаан хүлээлгэж байж ИЖБ-ийг бариулах нь шалтгаалдаг ажээ. Ихэнх улс орон шинээр томилîгдсон элчин сайдын ИЖБ-ийг хэд хэдэн хоног хүлээлгэж байж бариулдаг тогтсон хугацаатай байдаг.
▫ 1-3 долоо хоног хүлээлгэх нь õýâèéí зүйл хэмээн тооцогддог ажээ. Гэтэл Ôðàíö çýðýã çàðим улс 3 сар хүртэл хугацаагаар ч хүлээлгэж байсан тохиолдол гарч байжээ.
• Мөн харилцаа онцгой сайтай, эсвэл тухайн улсаас ойрын хугацаанд өндөр дээд хэмжээний айлчлал хийх гэж байгаа бол ИЖБ-ийг элчин сайдын тус оронд ирсний маргааш гэх мэтээр яаралтай бариулах тохиолдлууд ч байдаг.
www.zaluu.com www.zaluu.com
Итгэмжлэх жуух бичиг барих ѐслолыг бэлтгэх, зохион байгуулах • Итгэмжлэх жуух бичиг барих ѐслол нь урьдаас тогтоосон нарийн дэг журмын дагуу явагддаг. Улс орнуудын онцлогоос шалтгаалан эдгээр нь хоорондоо ялгаатай байдаг. • ИЖБ-ийнхээ хуулбарыг ГÕЯ-нд гардуулах үеэр элчин сайд төрийн тэргүүнд жуух гардуулахдаа хэлэх үгýý суух орны үндэсний хэл буюу аль нэг түгээмэл хэлээр бэлтгэн урьдчилан өгдөг. • Үүний хамт суух орны төрийн тэргүүнд ИЖБ барих ѐслолын журамтай танилцдаг. • Гадаад хэргийн яамны Ёслолын хэлтсийн дарга ИЖБ бариулах бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй байдаг. Хүндэт харуул, ѐслолын унаа, хоѐр улсын төрийн далбаа, хөгжмийн баг гэх мэт бүх л зүйлсийг тэрээр хариуцан зохион байгуулдаг байна.
www.zaluu.com www.zaluu.com
Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараалал • Элчин сайд болон түүний дипломат төлөөлөгчдийг байрлаж байгаа газар(ЭСЯ-ны байр, зочид буудал)аас нь очиж авах • Төрийн тэргүүний өргөө(төрийн ордон г.м)-ний гадна элчин сайдыг угтах • Ёслолын танхимд элчин сайдыг төрийн тэргүүнд танилцуулах ажиллагаа • Төрийн тэргүүн, элчин сайд хоѐрын уулзалт, харилцан яриа • Элчин сайдыг болон түүний дипломат төлөөлөгчдийг байранд нь хургэж өгөх • ЭСЯ-наас ИЖБ барих ѐслолын ажиллагаанд оролцсон хүмүүсийг хүлээн авч цайллага хийх
www.zaluu.com www.zaluu.com
Ìîíãîë óëñûí Төðèéí ѐñëîëûí æóðàì Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 109 дүгээр тогтоолын хавсралт
www.zaluu.com www.zaluu.com
Итгэмжлэх болон эгүүлэн татах жуух бичиг, захидал үйлдэх
• Итгэмжлэх жуух бичиг, Эгүүлэн татах жуух бичиг /цаашид “Жуух бичиг” гэх/ Итгэмжлэх захидал, Эгүүлэн татах захидал /цаашид “Захидал” гэх/-ыг 33 х 22 см хэмжээний хамар буюу нугалбар цагаан цаасан дээр үйлдэнэ. • Нүүрэн талд нь Төрийн сүлдийг товойлгосон байх бөгөөд түүний доод хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч...”, “Монгол Улсын Ерөнхий сайд...” гээд эцэг, эхийн болон өөрийн нь нэрийг худам монгол бичгээр голлуулан бичиж хэвлэсэн байна. • Жуух бичиг болон Захидалд орчуулгыг холбогдох гадаад хэлээр үйлдэн хавсаргана.
www.zaluu.com www.zaluu.com
Итгэмжлэх болон эгүүлэн татах жуух бичиг, захидал үйлдэх • Жуух бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч, Захидалд Монгол Улсын Ерөнхий сайд тус тус гарын үсэг зурна. • Гадаад хэргийн сайд Жуух бичиг болон Захидлыг баталгаажуулан гарын үсэг зурна. • Жуух бичиг болон Захидлын дугтуйн гадна талд худам монгол бичгээр ▫ ”...Улсын Ерөнхийлөгч /Эзэн хаан(Хатан хаан) Эрхэмсэг ноѐн (хатагтай..... Танаа”, “..... Байгууллагын ..... Танаа“/ гэх зэрэг албан тушаалынх нь дараа тухайн хүний нэрийг бүтнээр нь бичнэ.
• Дугтуйг битүүмжлэхгүй бөгөөд дугтуйн амсрын гурвалжин дээр Төрийн сүлдийг товойлгож хэвлэсэн тусгай даруулга наасан байна.
www.zaluu.com www.zaluu.com Ìîíãîë Óëñûí Åðºíõèéëºã÷ ßïîí óëñûí Öîã Æàâõëàíò Ýçýí Õààí........................ Òàíàà Öîã Æàâõëàíò Ýçýí Õààí, Ìîíãîë Óëñààñ ßïîí Óëñàä ñóóãàà Îíö áºãººä Á¿ðýí ýðõò ýë÷èí ñàéä Íî¸í ...........А.............. -ã ýã¿¿ëýí äóóäàæ, íî¸í ................Б............ -ã ýíýõ¿¿ àëáàíàà òîõîîí òîìèëæ áàéãààãàà õè÷ýýíã¿éëýí àéëòãàÿ. Íî¸í ...А.................... õ¿ëýýñýí ¿¿ðãýý íýð òºðòýé áèåë¿¿ëýõýä Òàíû ç¿ãýýñ ç¿éë á¿ðèéí äýìæëýã òóñëàëöàà ¿ç¿¿ëæ áàéñàíä ã¿í òàëàðõàëàà èëýðõèéëüå. Íî¸í ...........Б............. ìàíàé õî¸ð îðíû õîîðîíäûí íàéðñàã õàðèëöààã öààøèä õºãæ¿¿ëýí áýõæ¿¿ëýõ õýðýãò õ¿÷èí ç¿òãýæ, íýìýð õàíäèâàà îðóóëíà ãýäýãò èòãýæ áàéíà. Öîã æàâõëàíò Ýçýí õààí Òà íî¸í .............Б............. -ã õ¿ëýýí àâ÷, óëìààð Ìîíãîë Óëñûí Çàñãèéí Ãàçðûí íýðèéí ºìíººñ ò¿¿íèé àéëòãàñàí á¿õýíä á¿ðýí èòãýæ áàéõ àæààìóó. Ýíý ÿëäàìä Öîã æàâõëàíò Ýçýí õààí Òàíûã ã¿íýý õ¿íäýòãýí, ò¿âøèí àìãàëàíã åðººæ áàéãààã ìèíü òîãòîîí ñî¸ðõîíî óó. Åðºíõèéëºã÷èéí ãàðûí ¿ñýã
̺íèéã àéëòãàñàí: Ãàäààä õàðèëöààíû ñàéä Îí ..... ñàð ..... ºäºð
www.zaluu.com www.zaluu.com
Итгэмжлэх жуух бичиг, итгэмжлэх захидал гардуулах • ДТГ-ын тэргүүн Итгэмжлэх жуух бичиг, Итгэмжлэх захидлыг тухайн улс, олон улсын байгууллагад дагаж мөрддөг ѐслолын журам, олон улсын практик, хэм хэмжээг баримтлан гардуулна.
www.zaluu.com www.zaluu.com
• Ochir Enkhtsetseg, the Permanent Representative of Mongolia to the United Nations, presented her credentials to UN Secretary-General Ban Ki-moon On October 1, 2007 .
www.zaluu.com www.zaluu.com
• Prior to her appointment, Ms. Enkhtsetseg served at the Ministry of Foreign Affairs of Mongolia as Director-General of the Multilateral Cooperation Department from 2000 to 2007. In that capacity, she helped organize, and was elected Secretary-General of, the Fifth International Conference of New or Restored Democracies in 2003 and the International Follow-up Conference in 2006. • She also oversaw the organization this year of the OSCE (Organization for Security and Cooperation in Europe)-Mongolia Conference on strengthening the cooperative security between the OSCE and the Association of Southeast Asian Nations (ASEAN) partners for cooperation. • In her previous 12 years with the Ministry, she held the posts of Officer and Senior Officer of the Department of International Organizations, and as an Officer of the Europe and America Department.
www.zaluu.com www.zaluu.com
• Ms. Enkhtsetseg began her work with the United Nations almost 20 years ago. From 1992 to 1997 she was First Secretary and later Counsellor at the Permanent Mission of Mongolia to the United Nations. Previously, she was a member and Deputy Head of numerous delegations to sessions of the General Assembly. • While fulfilling her duties as a Permanent Representative, Ms. Enkhtsetseg would continue to serve as a member of the Governmental Advisory Board of the International Centre for Democratic Transition, based in Budapest, Hungary, and as a board member of the Mongol Cultural Heritage International Association, in Ulaanbaatar, Mongolia. • Ms. Enkhtsetseg received her degrees from the Moscow State Institute of International Relations and Stanford University. She speaks Mongolian, English and Russian, fluently. She was born in Ulaanbaatar on 26 November 1961.
www.zaluu.com www.zaluu.com
Гадаадын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг угтах, үдэх
• Гадаадын Дипломат төлөөлөгчийн газрын шинээр томилогдсон тэргүүн /цаашид “Элчин сайд” гэх/ анх удаа хүрэлцэн ирэх, бүр мөсөн буцахад нисэх онгоц буюу галт тэрэг /цаашид “Буудалд” гэх/-ний буудалд Төрийн дипломат ѐслолын газрын ахлах тушаалын ажилтан угтаж, үднэ. • Элчин сайдыг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүний эзгүйд Төрийн дипломат ѐслолын газрын дарга хүлээн авч түүний Жуух бичиг болон өмнөх Элчин сайдыг эгүүлэн татах Жуух бичгийн хувийг хүлээн авна. • Элчин сайдыг үүрэгт ажилдаа эхлэн орох гэж байгаатай нь холбогдуулан Төрийн дипломат ѐслолын газрын дарга хүлээн авч, Жуух бичиг буюу Захидал гардуулах ѐслолын журмыг тайлбарлаж өгнө. • Монгол Улсын Ерөнхийлөгчид Жуух бичиг барих товыг тус улсад байнга суух Элчин сайд хүрэлцэн ирснээс хойш 15 хоног, хавсран суух Элчин сайдыг хүсэлт гаргаснаас нь хойш 1 сарын дотор Төрийн дипломат ѐслолын газар Элчин сайдад мэдэгдэн, хэрэгжүүлнэ.
www.zaluu.com www.zaluu.com
Жуух бичиг барих • Төрийн ордны гол хаалганы зүүн гар талын багананд Монгол Улсын, баруун гар талын багананд тухайн улсын 3 х 1.5 м, эсхүл ойролцоо хэмжээтэй Төрийн далбааг тус тус мандуулна. • Төрийн ордны өмнөх талбайд Хүндэт харуул, Үлээвэр найрал хөгжим ордны зүг харж жагсана. Цагаан туг жагсаалын эхэнд байрлана. • Төрийн дипломат ѐслолын газрын дарга Жуух бичиг гардуулах ѐслол эхлэхээс 10 минутын өмнө Элчин сайдыг ѐслолын автомашинаар Төрийн ордонд залж авчирна. Жуух бичиг гардуулах ѐслолд Элчин сайдын гэргий /нөхөр/, 3-аас илүүгүй дипломат ажилтан дагалдан оролцож болно. • Ёслолын автомашин Төрийн ордон руу ирэх үед Үлээвэр найрал хөгжимд “Угтах марш” эгшиглүүлэх бөгөөд ѐслол болох талбайд ирэхэд Төрийн ордны хамгаалалтын офицер машины хаалгыг онгойлгож Элчин сайдыг хүндэтгэн ѐсолно. Энэ үед бусад машинуудыг Элчин сайдын машины ард нэгэн эгнээнд цувуулан зогсооно.
www.zaluu.com www.zaluu.com
• Төрийн дипломат ѐслолын газрын дарга Элчин сайдыг баруун гар талдаа дагуулан Хүндэт харуулын зүг алхаж тусгайлан дэвссэн хивсэн дээр очиж зогсоно. Энэ үед Элчин сайдын гэргий /нөхөр/, бусад дипломатууд Элчин сайдын машины өмнө нэг эгнээгээр баруун гар талаас дипломат ѐслолын ахлалыг баримтлан зогсоно. • Хүндэт харуулын дарга “Номхон” команд өгөөд Элчин сайдыг угтан ирж, 5 метр орчим зайд түүний өөдөөс эгцлэн харж зогсоод “... Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноѐн /хатагтай/ ... Таныг хүндэтгэн Хүндэт харуул жагссан. Харуулын дарга” гээд цэргийн цол, нэрээ хэлж айлтгал өргөнө. • Айлтгал өргөсний дараа Харуулын дарга баруун гар тийш эргэн Элчин сайд өөд хараа шилжүүлэн зогсоход Үлээвэр найрал хөгжим хоѐр улсын Төрийн дуулал эгшиглүүлнэ.
www.zaluu.com www.zaluu.com
• Төрийн дууллыг эгшиглэж дуусмагц Төрийн дипломат ѐслолын газрын дарга Элчин сайдын хамт Үлээвэр хөгжмийн өмнүүр алхан өнгөрч Цагаан тугийн өмнө очоод толгой мэхийн ѐсолно. • Эндээс Төрийн дипломат ѐслолын газрын дарга Элчин сайдыг зүүн гар талдаа дагуулан, Хүндэт харуулын урдуур явж дунд хэсэгт нь хүрч зогсоход Элчин сайд зүүн гар тийш эргэн зогсож “Дайчид аа сайн байцгаана уу?” гэж мэндэлнэ. Хүндэт харуул “Амрыг эрье” хэмээн хариу мэндэлнэ. • Төрийн дипломат ѐслолын газрын дарга Элчин сайдын хамт Хүндэт харуулын төгсгөлд хүрч Элчин сайдыг баруун гар талдаа дагуулан Төрийн ордны гол хаалга руу явна. • Элчин сайдыг дагалдан яваа түүний гэргий /нөхөр/, дипломатууд гол хаалганд тосон ирж Элчин сайд, Дипломат ѐслолын газрын даргын араас Төрийн ордонд орно. Энэ үед Төрийн ордны хамгаалалтын хоѐр офицер ордны гол хаалганы гадна ѐсолж хүндэтгэн өнгөрүүлнэ.
www.zaluu.com www.zaluu.com
www.zaluu.com www.zaluu.com
Жуух бичиг хүлээн авах • Төрийн ѐслол хүндэтгэлийн өргөөний үүдний өрөөнд Элчин сайдыг Гадаад хэргийн яамны тухайн орон хариуцсан газрын захирал /цаашид “Захирал” гэх/ угтана. Захиралтай хамт орон хариуцсан дипломат ажилтан байлцаж болно. • Төрийн дипломат ѐслолын газрын дарга Элчин сайдыг Төрийн ѐслол хүндэтгэлийн өргөөнд урьж оруулна. • Өргөөний нөгөө талаас Монгол Улсын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нар орж ирнэ. • Элчин сайдын арын эгнээнд зүүн гар талаас Төрийн дипломат ѐслолын газрын дарга, баруун гар талаас Захирал, тэдний ар талд нь Элчин сайдын гэргий /нөхөр/, дипломат ажилтан нэг эгнээгээр баруун гар талаас дипломат ѐслолын ахлалыг баримтлан зогсоно.
www.zaluu.com www.zaluu.com
Жуух бичиг хүлээн авах • Ёслолд оролцогсод байраа эзэлсэн даруйд Төрийн дипломат ѐслолын газрын дарга ▫ “Эрхэмсэг Ноѐн Ерөнхийлөгчөө ... Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноѐн /хатагтай/ ... Итгэмжлэх Жуух Бичгээ гардуулахаар хүрэлцэн ирснийг айлтгая“ гэж монгол хэлээр танилцуулна.
• Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид толгой мэхийн ѐслоод өөрийн төрөлх, эсхүл аль нэг түгээмэл гадаад хэлээр ▫ “Эрхэмсэг ноѐн Ерөнхийлөгчөө, ...Улсын Ерөнхийлөгч /Эзэн хаан, Хатан хаан/ Эрхэмсэг ноѐн /хатагтай/ ... намайг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тохоон томилсон Итгэмжлэх жуух бичгээ гардуулах гэж байгаадаа баяртай байна” гэж хэлээд Ерөнхийлөгчийн зүг алхаж Жуух бичгээ хоѐр гараар өргөн бариад буцаж байрандаа ирж зогсоно.
• Энэ үед Элчин сайд Ерөнхийлөгчтэй гар барихгүй, мэндлэхгүй бөгөөд буцаж алхахдаа Ерөнхийлөгчийн зүг нуруугаа харуулахгүй.
www.zaluu.com www.zaluu.com
Жуух бичиг хүлээн авах • Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайдад хандан
▫ “Эрхэмсэг ноѐн Элчин сайдаа, ...Улсын Ерөнхийлөгч /Эзэн хаан, Хатан хаан/ Эрхэмсэг ноѐн /хатагтай/ ... Таныг ... Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тохоон томилсон Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авч байгаадаа баяртай байна” гэж монгол хэлээр хариулах бөгөөд Ерөнхийлөгчийн үгийг орчуулахгүй.
• Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч рүү очиж гар барин мэндчилэх бөгөөд дагалдан яваа гэргий /нөхөр/, дипломатуудаа танилцуулна. Ерөнхийлөгч Элчин сайдад Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нарыг танилцуулна. • Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайдыг урьж Төрийн ѐслол хүндэтгэлийн өргөөний хойморт байраа эзэлнэ. • Элчин сайдтай уулзаж ярилцана. Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга уулзалтад байлцана. Албан ѐсны хэлмэрч, тэмдэглэл хөтлөх ажилтан байна.
www.zaluu.com www.zaluu.com
www.zaluu.com www.zaluu.com
Серб Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барилаа 2007.11.07
www.zaluu.com www.zaluu.com
• Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Бүгд найрамдах Серб улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноѐн Миомор Үдовички итгэмжлэх жуух бичигээ барилаа. • Монгол Улс Югослав улстай 1956 онд дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд хоѐр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн салбарт 1980-аад оны сүүл хүртэл идэвхтэй хөгжиж байжээ.
www.zaluu.com www.zaluu.com
• Монгол Улсад Элчин сайдаар томилогдсон ноѐн Миомор Үдовичи нь Белградын Их сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийг Дэлхийн уран зохиолын мэргэжлээр төгсч Бээжин хотын Гадаад хэлний Институтэд мэргэжил дээшлүүлсэн байна. • Тэрбээр 2006 оноос БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд өөрийн мэргэжлээр 1982 онд “Малтивокс” нэртэй өгүүллэгийн ном, 1995 онд “Барууныхан Зүүний чиглэлд” тууж бичиж байсан зохиолч хүн юм. Мөн 1990 онд Ляо Шигийн “Шилдэг өгүүллэг ба Цайны газар” нэртэй номыг хятад хэлнээс орчуулж байсан байна. • Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Итгэмжлэх жуух бичигээ барьсан ноѐн Элчин сайд Миомор Үдовочид хандаж хоѐр орны харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэх үйлст хүч чармайлт тавин ажиллахыг энэ үеэр хүслээ.
www.zaluu.com www.zaluu.com
Туркийн элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив 2008.05.01
• Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Асым Арар итгэмжлэх жуух бичгээ барилаа. • Ерөнхийлөгч Н.Энхбаяр: “Манай хоѐр орон ойр дотно харилцаатай. Хоѐр орны харилцаа, хамтын ажиллагаа боловсрол, соѐлын салбарт болон олон улсын тавцанд хөгжиж байна. Хөрөнгө оруулалт, бизнесийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Элчин сайдыг их ажил хийнэ гэж найдаж байна” гээд БНТУ-ын Ерөнхийлөгч Абдулла Гүлийг манай оронд айлчлахыг урьж байгааг уламжлахыг хүсэв. • Элчин сайд А.А.Арар: “Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн Танд болон Монголын ард түмэнд илгээсэн мэндчилгээг уламжилъя. Хоѐр орны эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана. Манай хоѐр орон дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх жил болно. Мөн 7-р сард хамтарсан цэргийн хээрийн сургуулилт хийнэ. Турк Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болоход Монгол Улс дэмжсэнд талархаж байна. Дэлхийн Экспог 2015 онд Туркийн Измир хотод зохиохоор нэрээ дэвшүүлсэнийг Монгол Улс мөн дэмжсэнийг Турк Улс мартахгүй” гэлээ.
www.zaluu.com www.zaluu.com
Монгол улсаас БНПУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О.Дамбийням тус улсын Ерөнхийлөгчид ИЖБ-ээ барьж буй нь
www.zaluu.com www.zaluu.com
О.Дамбийням БНПУ-ын Ерөнхийлөгчид ИЖБ-ээ барьсны дараа
www.zaluu.com www.zaluu.com
Хэргийг хамаарагч, суурин төлөөлөгчийг угтах, үдэх • Монгол Улсад суух гадаад улсын хэргийг хамаарагч, олон улсын байгууллагын суурин төлөөлөгч анх удаа хүрэлцэн ирэх, бүр мөсөн буцахад Төрийн дипломат ѐслолын газрын ахлах тушаалын ажилтан буудалд угтаж, үднэ.
www.zaluu.com www.zaluu.com
Захидал гардуулах
• Хэргийг хамаарагч, Суурин төлөөлөгч Захидлаа Гадаад хэргийн сайдад гардуулна. • Төрийн дипломат ѐслолын газрын дарга Захидал гардуулах товыг Хэргийг хамаарагч, Суурин төлөөлөгчид хувийн ноотоор
мэдэгдэнэ. • Хэргийг хамаарагч, Суурин төлөөлөгч Захидал гардуулах ѐслолын үеэр Гадаад хэргийн яамны гол хаалганы баруун талд
Монгол Улсын, зүүн талд тухайн улсын Төрийн далбаа, эсхүл олон улсын байгууллагын далбааг тус тус мандуулж, гудаслаг улаан хивс дэвсэнэ
www.zaluu.com www.zaluu.com
Дипломат корпус, түүнтэй харилцах • Дипломат корпус болон түүний ахлагчтай харилцах, ѐслолын аливаа арга хэмжээнд оролцуулахдаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын ѐслолын ахлал /Жуух бичиг барьсан хугацаа/-ыг ямагт баримтална. • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдтай Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нараас хийх аливаа уулзалтыг Төрийн дипломат ѐслолын газар хариуцан зохион байгуулна. Эдгээр уулзалтад Гадаад хэргийн яамны холбогдох газрын захирал, хэлмэрч, тэмдэглэл хөтлөх ажилтан байлцана. • Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадын Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт зориулан жилд нэг удаа тусгайлан арга хэмжээ зохион байгуулна.
www.zaluu.com www.zaluu.com
Дипломат корпус, түүнтэй харилцах • Дипломат төлөөлөгчийн газраас зохиох үндэсний баяр, дипломат харилцаа тогтоосны тэгш бус ойн зоог, бусад арга хэмжээнд Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Шадар сайдын аль нэг нь; үндэсний баяр, дипломат харилцаа тогтоосны тэгш ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын аль нэг нь тус тус тэргүүлэн Гадаад хэргийн сайд, Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүний хамт оролцох бөгөөд Төрийн дипломат ѐслолын газар тухайн ажлыг хариуцан зохион байгуулна. • Дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрууд үндэсний болон байгууллагын баяр, бусад тохиолдлоор зохион байгуулах арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийг урих бол урилга, уригдах хүмүүсийн жагсаалтыг уг арга хэмжээ болохоос 7-оос доошгүй ажлын өдрийн өмнө Төрийн дипломат ѐслолын газарт ирүүлнэ. • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ѐслол, Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаанд Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг урьж оролцуулна.
www.zaluu.com www.zaluu.com
Гадаадын дипломат төлөөлөгчийн газрын гишүүдийг бүртгэх, үнэмлэх олгох • Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, гишүүд, тэдгээрийн гэр бүл, бусад ажилтныг Төрийн дипломат ѐслолын газар бүртгэж, паспорт болон Дипломат төлөөлөгчийн газрын албан ѐсны бичиг баримтад дурдсан албан тушаалыг үндэслэн ажлын 7 хоногт багтаан дараахь төрлийн хувийн үнэмлэх олгоно: ▫ ▫ ▫ ▫
дипломат үнэмлэх –Д ажилтны үнэмлэх –А олон улсын байгууллагад ажиллагсдын үнэмлэх –ОУ олон улсын байгууллагын шугамаар яам, бусад албан байгууллагад ажиллагсдын үнэмлэх –ОУТ ▫ Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд, тэдгээрийн тэргүүн, ажилтнуудын гэрт ажиллах үйлчилгээ, техникийн ажилтнуудын үнэмлэх ОУҮ
www.zaluu.com www.zaluu.com
Гадаадын дипломат төлөөлөгчийн газрын гишүүдийг бүртгэх, үнэмлэх олгох • Үнэмлэх дээр Төрийн дипломат ѐслолын газрын дарга гарын үсэг зурж, тамга дарна. Шаардлагатай гэж үзвэл Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, гишүүний хүүхдийн паспорт дээр Төрийн дипломат ѐслолын газар тамга дарж, эцэг буюу эхийн хувийн үнэмлэхийн төрөл, дугаар, олгосон он, сар, өдрийг тэмдэглэж болно. • Үнэмлэх эзэмшигчид албан томилолтынхоо хугацааг дуусган эх орондоо буцахдаа Төрийн дипломат ѐслолын газарт албан ѐсоор мэдэгдэж, үнэмлэхээ эгүүлэн хураалгаж, бүртгэлээс хасуулна.
www.zaluu.com www.zaluu.com
Их Британийн Эзэн хаанд ИЖБ барих ▫ ИЖБ-ийн хуулбарыг ГЯЯ-нд хүргүүлсний дараагаас элчин сайд өөрийгөө Èõ Áðèòàíèä суугаа элчин сайд хэмээн тооцож болдог ба ЭСЯ-ны үйл ажиллагаагаа явуулж эхлэхийг зөвшөөрдөг байна. Мөн Èõ Áðèòàíèй албан болон хувь хүмүүс, дипломат корпусын гишүүдтэй уулзаж болдог. ▫ Элчин сайдыг Èõ Áðèòàíèä ирсний маргаашнаас нь ИЖБ-ийн хуулбарыг хүлээн авч түүнийг ажилд нь оруулаад, ИЖБ-ийг хэдэн сарын дараа ч бариулах явдал элбэг тохиолдоно. ▫ Хатан хааны ордонд зураг авахыг зөвшөөрдөггүй. ▫ ИЖБ барих өдөр элчин сайдыг байрнаас нь сүйх тэргээр авч үйлчилдэг. Түүнийг Букенгамын ордноо сүйх тэргээр, өндөр хүндэтгэлтэйгээр залж авч ирдэг.
www.zaluu.com www.zaluu.com
Иõ áðèòàíèé õàòàí õààíä ИЖБ барих ѐслолын дараалал • Элчин сайд Èõ Áðèòàíèé Гадаад болон Õàìòûí Нөхөрлөлийн Хэрýг Ýðõëýõ яамны ѐслолын хэлтсийн даргатай урьдчилан уулзаж, итгэмжлэх жуух бичиг барих журамтай танилцдаг. • Мөн òóñ хэлтсийн àжилтíóóä элчин сайдын гэргийд бараалхаж, дипломат ѐс горимын зөвлөгөө өгдөг байна. • ИЖБ барих өдөр болоход нарийн тогтоосон дүрмèéн дагуу ѐслолын ажиллагаа явагддаг. Эдгээрийг үйл явдлын дарааллаар нь жагсаавал: • Элчин сайдын байрлаж байгаа газар элчин сайд болон түүний дипломатóóäûã авахаар хоѐр сүйх тэрэг очно. Хааны ордны ѐслолын маршал ѐслолын гоѐмсог хувцас өмссөн байх ба мөн алтан саатай хувцас бүхий 4-5 морьтны хамт хүрэлцэн ирдэг байна. Сүйх тэрэг нь 4 дугуйтай, 2 хүний бүхээг бүхий суудалтай, дотор талыг хилэнгээр бүрж, торгоор чимэглэсэн байдаг. Сүйх тэрэгний хоѐр хажууд нь Èõ Áðèòàíè улсын төрийн сүлд тэмдэгтэй, мөн хоѐр хажуугийн дээд хэсэгт гуóлèн дэнлүүтэй байдаг аж. Дугуйнууд нь хийгүй, хатуу резинэн бөгөөд өнгөлсөн гуóлèн тоног чимэглэлтэй. Сүйх тэргийг урт нөмрөгтэй дэлбэгч жолооддог.
www.zaluu.com www.zaluu.com
Иõ áðèòàíèé õàòàí õààíä ИЖБ барих ѐслолын дараалал • Хааны ордны ѐслолын маршал баруун гар талдаа элчин сайдыг авч эхний сүйх тэргэнд сууна. Ард талын сүйх тэргэнд дипломат төлөөлөгчид суудаг. • Õарин элчин сайдын гэр бүлийн хүн болон бусад дипломат ажилтан нар элчин сайдын авто машинд сууж цувааны араас явдаг. Сүйх тэрэгний урд зам гаргаж, хамгаалах морьтой хүмүүс явах бөгөөд сүйх тэрэг бүрийн ард тус бүр хоѐр хàìгаалагч босоогоор зогсож явдаг. • Элчин сайдын өргөөнөөс хааны ордон хүрэх замд цагдаа нар зогсож хамгаалан, цувааг ногоон гэрлээр зогсолтгүй явуулна. • Ёслолын цуваа Букенгамын ордонд хүрэлцэн очиход Гадаад болон Нөхөрлөлийн хэрэг эрхлэх яамны байнгын орлогч сайд, дипломат корпусын дэд маршал, хааны ордны ѐслолын хэлтсийн ажилтан нар угтаж авдаг.
www.zaluu.com www.zaluu.com
Иõ áðèòàíèé õàòàí õààíä ИЖБ барих ѐслолын дараалал • Элчин сайд хааны ордонд ормогц үүдэнд буй үйлчлэгчид малгай бээлийгээ өгч шатаар өгсөнө. Энэ үед дагалдах хүмүүс араас нь цуварч явдаг. • Элчин сайд болон дагалдан яваа хүмүүс хүлээлгийн танхимд орж ирнэ. Танхимын нэг талд элчин сайд Форин Оффисын Байнгын орлогч сайд нартай цөөн үг сольж, нөгөө талд хааны ордны ажилтан эмэгтэй, ѐслолын хэлтсийн ажилтан эмэгтэйчүүд элчин сайдын гэргийтэй ойр зуурын яриа өрнүүлнэ. • Байнгын орлогч сайд Хатан хааны байгаа танхимд орно. Ингэхэд элчин сайд уг танхимын гол хаалгыг чиглэн голд нь явж, дипкорпусын маршал баруун гар талд нь хааны ордны нэг түшмэл зүүн гарт нь зэрэгцэн зогсоно. • Танхимын гол хаалга нээгдэж Хатан хаан голд нь, түүний ард, баруун гар талд нь хэдэн алхмын зайтай байнгын орлогч сайд зогссон байдаг.
www.zaluu.com www.zaluu.com
Иõ áðèòàíèé õàòàí õààíä ИЖБ барих ѐслолын дараалал • Элчин сайд хажуугийн хоѐр хүний хамт зүүн хөлөөсөө нэг алхам ахиж, толгой мэхийн дохиод номхон зогсоно. • Дипкорпусын маршал хатан хаанд хандан ямар улсаас суух, хэн гэдэг элчин сайд болохыг өндөр дуугаар зарлан танилцуулна. • Элчин сайд цагаан дугтуйд өөрийн ИЖБ, мөн өөр нэг дугтуйд хийсэн урьдах элчин сайдыг эгүүлэн дуудсан бичгийг зүүн гартаа барьж танхимд орно. Энэ үед хаалга хаагдаж элчин сайдтай зэргэцэн зогсож байсан хоѐр хүн хүлээх танхимд үлдэнэ. • Элчин сайд хатан хааны дэргэд очиж, мэхийн хүндэтгэхэд хаан гараа өгч мэндчилнэ. • Элчин сайд: “ -Өмнөх элчин сайдыг эгүүлэн дуудсан жуух бичиг, миний итгэмжлэх жуух бичгийг Цог Жавхлант Хатан Хаан та хүлээн авч соёрхоно уу” гэж хэлээд хоѐр бичгийг өргөн барина.
www.zaluu.com www.zaluu.com
Иõ áðèòàíèé õàòàí õààíä ИЖБ барих ѐслолын дараалал • Хатан хаан бичгүүдийг хүлээн аваад Байнгын орлогч сайдад өгнө. • ИЖБ хүлээн авсны дараа элчин сайд, хатан хаан хоѐр 15 минут ярилцана. Ингэхдээ улс төрийн аливаа асуудлыг хөнддөггүй бөгөөд хатан хааны асуусан зүйлд хариулах маягаар харилцан ярилцдаг. Ярианы төгсгөл үед элчин сайдыг дагалдан ирсэн нарийн бичгийн дарга, атташе нар болон гэр бүлийн хүнийг танхимд оруулан хатан хаантай танилцуулдаг. • Элчин сайд болон түүний дагалдах хүмүүсийг анх ордонд авч ирсэн хүмүүс өргөөнд нь хүргэж өгнө. • Элчин сайдын яаманд дипкорпусын маршал болон үйлчлсэн бүх хүмүүсийг урин оруулж хөнгөн зууш, дарс, ундаагаар дайлж, дурсгалын жижиг зүйл өгч буцаана.
www.zaluu.com www.zaluu.com
Их Британид суух Монгол улсын анхны элчин сайд ÈÆÁ-ýý барьсан нь • • • •
• •
•
Èõ Áðèòàíè нь өрнөдийн орнуудаас БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны орон юм. 1963 онд Èõ Áðèòàíè улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоожээ. 1963 оны 11-р сард Èõ Áðèòàíèä õавсран суух элчин сайдаар томилгдсон Болгарын Софид сууж байсан Монгол улсын элчин сайд Д.Балжинням Хатан хаанд ИЖБ-ээ барьсан байна. 1965 онд Английн элчин сайдын яам Улаанбаатарт нээгдэв. 1969 оны 5-р сарын 30-нд ÁÍМÀУ-ын Засгийн газар Сономдоржийн Дамбадаржааг Их Британид элчин сайдаар суулгах агреманыг асуужээ. 1969 оны 7-р сарын 16-нд Английн талаас агреманыг зөвшөөрсөн хариу авсан. 1969 оны 7-р сарын 29-нд БНМАУ-ын Ардын их Хурлын тэргүүлэгчдийн 119-р зарлигаар Сономдоржийн Дамбадаржааг БНМАУ-аас Их Британи ба Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар тохоон томилсон байна. Мөн II нарийн бичгийн даргаар Ш.Лхашид, атташегаар Д.Мягмар, жолооч бөгөөд аж ахуйн эрхлэгчээр Д.Банзрагч нарын хүмүүсийг томилжээ.
www.zaluu.com www.zaluu.com
Их Британид суух Монгол улсын анхны элчин сайд ÈÆÁ-ýý барьсан нь • 1969 оны 9-р сарын 3-нд элчин сайд С.Дамбадаржаа гэргий Дуламсүрэн, бага охин Сэргэлэн, атташе Д.Мягмар гэргий Цэрэндулам, II нарийн бичгийн дарга Ш.Лхашидын гэргий Сүрэн нар Улаанбаатараас галт тэргээр гарчээ. Москва орох галт тэргэнд 4 хоног явсны дараа тэнд бууж хэд хоног байсан ба энэ хугацаанд Москвад ажил, амралтаар очсон байсан Ю.Цэдэнбал, ГЯЯ-ны сайд Л.Тойв нартай уулзаж зөвлөгөө даалгавар авчээ. • 1969 оны 9-р сарын 15-ны орой 21 цагийн орчимд элчин сайдын яамны бүрэлдэхүүн Лондонгийн галт тэрэгний Виктори гэдэг буудалд буужээ. Тэнд II нарийн бичгийн дарга Ш.Лхашид, Èõ Áðèòàíèé ГЯЯ-ны байнгын орлогч сайдын бие төлөөлөгч Паул, Алс Дорнодын хэлтсиéн дипломат ажилтан Орр нар угтан авсан байна. • 1969 оны 9-р сарын 17-нд II нарийн бичгийн дарга Ш.Лхашид Их Британийн ГЯЯ-д элчин сайд Лондонд хүрэлцэн ирснийг мэдээлсэн. Мөн өдөрт ИЖБ-ийн хуулбарыг хааны ѐслолын хэлтэст хүргэж өгсөн байна. • 1969 оны 11-р сарын 19-нд элчин сайд ИЖБ-ээ барьсан.
www.zaluu.com www.zaluu.com
www.zaluu.com www.zaluu.com
www.zaluu.com www.zaluu.com